Япон залуусын жигтэй амьдрал

Япон залуус төсөөллийн дүр, элдэв гаж техник хэрэгсэл, бүтээгдэхүүн, амьд бус мэдрэмжид хэт автах болж, бэлгийн харилцаанд орох нь багассан, энэ нь аажмаар хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ.

Дэлхийн дөрөв дэх баян орон гэгдэх Япон залуус бэлгийн харьцаанд орох нь эрс багассан болохыг илтгэх олон судалгаа байдаг аж.

Огт танихгүй эсрэг хүйстнийхээ нүд рүү ширтэх, эсвэл танихгүй нэгнээр чихээ ухуулах гээд өвөрмөц сонин үйлчилгээ санал болгодог газрууд Японд цөөнгүй бий. Үзэх дуртай хүүхэлдэйн киноны, эсвэл хайртай баатрын чинь дүрд хувирсан охид гараас чинь атгаж, үүнийх нь төлөө тэдэнд мөнгө төлөх ёстой болно.

Зарим газарт бүр эмэгтэй хүний хэрэглэж байсан хуучин дотоож, охидын үнэртэй эротик тос зардаг автомат машин ч бий. Солиотой юм шиг санагдаж болох ч энэ бол Япон дахь энгийн амьдралын жишээ гэнэ.

Японы экспо үзэсгэлэнд Манга дүрд хувирсан охидЯпоны экспо үзэсгэлэнд Манга дүрд хувирсан охид

Японд насанд хүрэгчдэд зориулсан анимэ номнууд элбэг бий.Японд насанд хүрэгчдэд зориулсан анимэ номнууд элбэг бий.

Саяхан явуулсан судалгаагаар тус улсын 18-24 насны ганц бие залуусын 40 гаруй хувь нь бэлгийн хавьталд орж байгаагүй, онгон биеэрээ байгаа гэх үр дүн гарчээ. Амьд харилцаа, эсрэг хүйстэнтэйгээ дотносох явдлыг орлох үйлчилгээний бизнес хэт их дэлгэрч байгаа нь үүнтэй холбоотой гэнэ.

Уулзалт, болзоо зохион байгуулдаг ашгийн төлөөх олон газар байдаг. Багахан хэмжээний мөнгө төлөөд найрсаг, яриа хөөрөөтэй залуутай, эсвэл турьхан бүсгүйтэй нэг ширээнд хооллож, хундага зөрүүлж, хууч хөөрч болно. Хэрэв хүсвэл 3000 орчим ам.доллар /7,5 сая орчим төгрөг/-аар виртуал эхнэр, эсвэл нөхөртэй болж болно.

Японы “Vinclu Inc” компанийн бүтээсэн голограм “эхнэр” гэхэд л өглөө гэрээсээ гарахад тань шүхрээ авсан эсэхийг чинь асууна, өдөр нь мессеж бичиж, санаж буйгаа, гэртээ хүлээж буйгаа мэдэгдэнэ.

“Vinclu Inc” гэх компанийн бүтээсэн “голограм эхнэр”.“Vinclu Inc” гэх компанийн бүтээсэн “голограм эхнэр”.

Хуучин дотоож, охидын үнэртэй эротик тос зардаг автомат машинуудХуучин дотоож, охидын үнэртэй эротик тос зардаг автомат машинууд

Ганцаардсан үедээ дэрлээд хэвтэж болох эмэгтэй хүний гуя, хөл хэлбэртэй дэр ч бас байна.Ганцаардсан үедээ дэрлээд хэвтэж болох эмэгтэй хүний гуя, хөл хэлбэртэй дэр ч бас байна.

Зөвхөн сэтгэл зүйн бус, бие махбодийн таашаал, мэдрэмж авахыг хүсвэл түмэн янзын сонголт бас бий. Тэдний нэг нь зөвхөн эрчүүдэд зориулсан бөгөөд орон дээр хэвтүүлээд хөөстэй усаар гулгаа массаж хийдэг. Гэхдээ энэ үйлчилгээнд секс багтдаггүй.

Японд нэлээд газар авсан энэ төрлийн нэг бизнес бол “cuddling café” /тэврэлтийн кафе/. Тэнд та 40 орчим ам.доллар төлж ороод огт танихгүй нэгнийг налж, түшиж, хамт дуг хийж, толгойгоо илүүлж бас болно.

Бас “maid café” гэж бий. Элдэв дүрд хувирсан хувцастай охид яг л эзэндээ үйлчилж буй зарц шивэгчин мэт үйлчилгээ үзүүлдэг тэр газар 90 орчим ам.доллар төлөөд өөрийн хүссэн “дүр”-ээ сонгон авч, нэг цагийн үйлчилгээ авч болно.

Дээрхээс гадна Японы порно зах зээл дэлхийн хамгийн бүтээлч хэлбэрт тооцогддог.

Төрөл бүрийн тэвэрдэг дэрнүүд өргөн сонголттой байдаг.Төрөл бүрийн тэвэрдэг дэрнүүд өргөн сонголттой байдаг.

Японы 20-29 насны ганц бие эрчүүдийн 15 хувь нь анимэ комик ном, эсвэл видео тоглоомын дүрд дурлаж байсан гэх судалгааны дүн байдаг. Харин охид, бүсгүйчүүдийн 30 хувь нь.Японы 20-29 насны ганц бие эрчүүдийн 15 хувь нь анимэ комик ном, эсвэл видео тоглоомын дүрд дурлаж байсан гэх судалгааны дүн байдаг. Харин охид, бүсгүйчүүдийн 30 хувь нь.

Анимэ зураглал бүхий порн сэтгүүл, видео тоглоом дэлгүүрийн лангуунд ч, цахим орчинд ч элбэг байдаг аж.

Японы гэр бүл төлөвлөлтийн холбооноос 2013 онд явуулсан судалгаагаар 16-24 насны охидын 45 хувь нь “сексийн харилцааны талаар сонирхдоггүй, ойшоодоггүй” гэж хариулжээ. Харин эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт 25 хувьтай байна.

30-аас доош насныхны гуравны нэг нь хэзээ ч болзоонд явж байгаагүй, харин 35-39 насныхны дөрөвний нэг нь хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй гэх дүнг дээрх судалгаа харуулжээ.

Ийм ч учраас Япон улс төрөлтийн хэмжээгээр дэлхийн 224 орноос 222-т бичигдэж байгаа аж. Тус улсын Засгийн газрын тооцоолсноор 2060 он гэхэд хүн амын тоо 127 саяас 87 сая хүртэл буурна, тэр үед нийт хүн амын 40 хувь нь 65 ба түүнээс дээш настай болох гэнэ.

Япон эрчүүдийн 37 хувь нь наанадаж нэг удаа сексийн төлөө мөнгө төлж байсан гэгддэг.Япон эрчүүдийн 37 хувь нь наанадаж нэг удаа сексийн төлөө мөнгө төлж байсан гэгддэг.

Токиогийн Чуо их сургуулийн социологич, профессор Масахиро Ямада Японд тулгамдаад буй “гэрлэлтийн хямрал”-ын асуудлыг судалдаг байна. Тэрбээр “Төрөлт буурах нь Японы эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Нийгмийн аюулгүй байдлын систем ч нуран унана” гэж тайлбарлаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ