М.Цукерберг хоёр дахь хүүхдээ хүлээж байна

Фэйсбүүк хуудсыг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присцилла Чан нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна. Тэрбумтан өөрөө олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа энэ талаар мэдээлэв.

“Присцилла бид хоёр дахин нэг охиноо төрөхийг хүлээж байгаагаа дуулгахад таатай байна” гэж тэрээр бичжээ.

Эхний төрөлт нь хүндрэлтэй явагдсан учраас тэд дахиад хурдан хүүхэд олно гэдэгт итгэлгүй байсан гэнэ. “Присциллаг жирэмсэлснийг мэдээд бид хүүхдээ хамгийн түрүүнд эрүүл саруул төрөөсэй гэж хүссэн. Дараагийн хүсэл бол дахиад охин хүүхэд байгаасай. Макст охин дүү төрүүлж өгөхөөс өөр том бэлэг миний санаанд орохгүй байна” гэж М.Цукерберг бичжээ.

Тэрээр “Эргэн тойрондоо хүчирхэг эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байсны ачаар бид өдий зэрэгтэй хүн болцгоосон. Дахин нэг хүчирхэг эмэгтэйг өсгөж бойжуулахын тулд бүх хүчээ дайчлах болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

М.Цукерберг, Присцилла Чан нар хоёулаа охид олонтой гэр бүлд өссөн юм байна. Энэ тухайгаа тэрээр “Эргэн тойрондоо хүчирхэг эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байсны ачаар бид өдий зэрэгтэй хүн болцгоосон. Дахин нэг хүчирхэг эмэгтэйг өсгөж бойжуулахын тулд бүх хүчээ дайчлах болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

М.Цукерберг олон жил үерхсэн найз бүсгүй Присцилла Чантай 2012 оны тавдугаар сарын 19-нд гэрлэсэн юм. Тэд оюутан байхдаа танилцсан бөгөөд М.Цукерберг Харвардын их сургуулийн сэтгэл судлалын, П.Чан анагаахын сургуульд сурч байжээ. Гэрлэснээсээ хойш хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан ч Присцилла Чан гурван удаа зулбасан аж. Тэд 2015 оны арванхордугаар сарын 2-нд анхныхаа охиныг өлгийдөж, Макс хэмээн нэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ