Цахим ертөнцөд дарамтлуулсан бол дараах утсанд хандаж болно
Сошиал ертөнцийн хурд хүчээ авахын зэрэгцээ элдэв бус үйлдэл гаргачид олширч байна. Хэдий мэдээллийн эрин зуунд хүн бүхэн цахим сүлжээг ашиглах нь сайн хэрэг ч нөгөө талаар буруугаар ашиглаж, бусдыг дарамталж сүрдүүлж заналхийлэх хэрэгсэл болгоод байгаа юм.
Одоо цагт хүүхдүүд Фэйсбүүкийг сайн ашиглаж, хэрэглээгээ болгосон байна. Энэ нь сайн ч сөрөг үр дагавартай юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд цахим гадуурхлаас болж амиа алдсан хүүхдүүд цөөнгүй байна.
Тухайлбал, өнгөрсөн 4 жилийн хугацаанд цахим гадуурхал, заналхийлэл, дарамтнаас болж сургуулийн насны 92 хүүхэд амиа хорлосон гэх харамсалтай тоо баримт байгаа юм. Ер нь цахимаар дарамтлуулах, заналхийлүүлэх гадуурхалтаас болж өсвөр насны хүүхдүүдийн сэтгэц өөрчлөгдөх, амиа хорлох, зожиг болох мөн хөгжлийн бэрхшээлтэй бол элдвээр хэлүүлж дуудуулж эцэстээ өвчиндөө шаналж амиа хорлох зэрэг харамсалтай хэргүүд гарсан тохиолдол байдаг аж. Түүнчлэн цахим сүлжээнд хүчирхийлэлд өртсөн ч хүүхэд байдаг байна.
Хүүхдүүдээ таныг хэн нэгэн цахим сүлжээнд элдвээр хэлж, өөрийг чинь шэйр хийж худлаа мэдээлэл тарааж байгаа бол та дараах утсанд хандаж мэдээлэл өгч болно. Түүнээс гадна эцэг эхчүүд хүүхдүүдээ цахим сүлжээнд хэнтэй найзлаж хэнтэй чатлаж байгааг анхаарах хэрэгтэй шүү. Хэрвээ таны хүүхэд, таны дүү, таны ач зээ нар цахим сүлжээнд хэн нэгэнд дарамтлуулж заналхийлэлд өртсөн бол цаг алдалгүй дараах утсанд хандахыг зөвлөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ