Танилц: Дэлхийн хамгийн содон эмэгтэйчүүд

Дэлхийн хамгийн содон эмэгтэйчүүдийг танилцуулж байна.

Хамгийн хурдан ярьдаг эмэгтэй Фран Капо 54,2 секундэд 603,32 үг хэлж Геннисийн номонд бүртгэгдсэн байна. Энэ нь нэг секундэд 11 үгийг хэлж чадаж байна гэсэн үг юм.

Хамгийн хүчтэй эмэгтэй Өмнөд Солонгосын хүндийн өргөлтийн аварга Жан Ми ран 2008 оны Бээжингийн олимпоос нэмэх 75 кг-ын жинд алтан медал хүртсэн төдийгүй түлхэлттэй өргөлтөөр 186 кг, огцом өргөлтөөр 140 кг, нийлбэр дүнгээр 326 кг өргөснөөр Геннисийн номонд бичигджээ.

Хамгийн хөгшин ээж Энэтхэгийн иргэн Омкари Панвар 70 насандаа ихэр хүүхэд төрүүлснээр дэлхийн хамгийн хөгшин ээжээр тодорчээ.

Хамгийн урт хумстай эмэгтэй АНУ-ын иргэн Лий Рэдмонд 1979 оноос хойш хумсаа нэг ч удаа авалгүйгээр 2008 оны 2-р сарын 23 нд болсон Испаний “Lo Show Dei Record ”-р 88.65 см урт хумстайгаараа Геннисийн амжилтанд бүртгүүлсэн байна.

78 ширхэг мөнгөн хутга, сэрээ залгисан эмэгтэй Эмч нар Германы иргэн Маргарет Даалманы гэдсэнд 78 ширхэг мөнгөн хутга, сэрээ байгааг рентгэн туяагаар илрүүлжээ. Энэ нь түүнийг гэдсэндээ хамгийн их төмөр агуулсан хүнээр тодруулсан байна.

Хамгийн удаан амьдарч буй Сиамын ихрүүд Абигайл ба Бриттани Хенсел нар хамгийн удаан амьдарч буй Сиамын ихрүүд гэнэ. Тэд 18 жилийн туршид гарбөмбөг, сагсанбөмбөг тоглож байгаа бөгөөд усанд хүртэл хамтдаа сэлдэг гэнэ.

Хамгийн урт хэлтэй эмэгтэй Германы иргэн Анника Ирмлер долоон см хэлтэйгээр Геннисийн номонд бичигджээ. Тэрбээр “Манай найзууд намайг итгэмээргүй урт хэлтэй гэдэг байсан. Гэтэл би энэ урт хэлээрээ нэг л өдөр асар их мөнгө оллоо шүү дээ” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй Кате Жунг бол дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй. Түүний бэлхүүс 15 инч буюу 38,1 см. Тэрээр 12 жилийн турш корсет өмссөн бөгөөд сүүлийн үеэс уг өмсгөлөө унтахдаа ч тайлахаа больсон байна.

Хамгийн их персингтэй эмэгтэй 2001 оны наймдугаар сарын 9-нд Шотландын нийслэл Эдинбургт Элиана Дэвидсон 720 ширхэг персингтэйгээр Геннисийн рекордыг эвдсэн байна. Тэрбээр анх 2000 оны тавдугаар сард биеийнхээ бүх хэсэг дэх 462 персингээр “Геннисийн ном”-д бичигджээ. Түүний нүүрэнд л гэхэд 192 персинг байдаг гэнэ.

Хамгийн уян эмэгтэй Дэлхий нийтэд “Могой эмэгтэй” хэмээн танигдсан Германы иргэн Норкулунга Бүтелез хамгийн уян эмэгтэй ажээ. Тэрээр “Авьяаслаг Германчууд” шоуны үеэр нуруугаа эргүүлэн нугалж хөлөндөө хүргэсэн байна.

Нүдээ хамгийн том бүлтийлгэдэг эмэгтэй АНУ-ын иргэн Ким Гүүдмэн нүднийхээ цөцгийг аяганаас нь 12 мм бүлтийлгэдэг байна.

Хамгийн их персинг, шивээс, эвэртэй эмэгтэй Ла Нигра хэмээх эмэгтэй бие дээрээ хамгийн их персинг, шивээс, эвэртэй хүнээр тодорчээ. Тэрбээр энэ байдлаасаа болж ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахаас айдаггүй бөгөөд өөртөө ихэд сэтгэл хангалуун байдаг аж.

Хамгийн өндөр эмэгтэй Хятадын иргэн Яао Дифен 236,2 см өндөр 200 кг жингээр Геннисийн номонд бичигдэн хамгийн өндөр эмэгтэйгээр тодорсон байна.

Хамгийн урт хөлтэй эмэгтэй Светлана Панкратова бол дэлхийн хамгийн урт хөлтэй хүн бөгөөд түүний хөлийн урт нь 132 см ажээ.

Хамгийн урт үстэй эмэгтэй Хятадын иргэн Хи Кюупинг 2008 оны тавдугаар сарын 8-ны байдлаар 5,6 метр үстэй байжээ. Тэрээр 13 настайгаасаа эхлэн үсээ ургуулсан байна.

Биеэс нь төмөр утас ургадаг хүн Индонезийн иргэн Ноорсияадагийн биеэс төмөр утас ургаад 20 жил болж байгаа ажээ. Эдгээр төмөр утас нь ойролцоогоор 10-20 см урттай бөгөөд авбал сарын дараа гэхэд улам урт болон ургадаг гэнэ.

Хамгийн намхан эмэгтэй Хятадын иргэн Зу Хайзен 79 см өндөртэй бөгөөд дэлхийн хамгийн намхан эмэгтэйгээр шалгарчээ. Тэрээр ердөө 10-хан кг жинтэй гэнэ.

Хамгийн жижигхэн ээж Карина Вайт хэмээх 114 см өндөртэй эмэгтэйг биеийнх нь хэмжээнээс шалтгаалан эмч нар хүүхэд төрүүлж болохгүй хэмээн хориглож байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр өнгөрсөн жил хүүхэд төрүүлснээр хамгийн жижигхэн ээж болсон байна.

Хамгийн хурдан гүйдэг эмэгтэй Флоренси Гриффт Жоенер 1988 оны долдугаар сарын 16- наас эхлэн дэлхийн 100 метрийн рекордыг эзэмшсээр байгаа билээ. Тухайн өдөр тэрбээр 100 метрт 10,49 секунд гүйснээр энэхүү амжилтанд хүрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ