“С.Баярын эхнэрийн дипломат алдаа”
Ийм гарчигтай мэдээлэл, ийм утгатай сэтгэгдэл цахим сүлжээгээр дүүрэн байна. Учрыг тодруулбал, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Букенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Энэ мэдээлэл гарсны дараа С.Баярын хамт байгаа хар дээлтэй бүсгүй хэн болох талаар цахим ертөнцөд багагүй шуугилаа. Энэ бүх мэдээллийн дараа энэхүү хар дээлтэй бүсгүй С.Баярын эхнэр буюу Э.Сувд болж таарсан юм. Энэ ч яахав, хамгийн гол нь Хатан xаан II Элизабеттай Монголын Элчин сайдын эхнэрийн мэндчилж буй байдал манайхан байтугай, гадныхны эгдүүцлийг төрүүлж байгаа бололтой. Шууд утгаараа энэ үйлдэл нь дипломат алдаа болсон байна. Хүмүүс үүнийг “...Гараа үнсүүлэх нь холгүй мэндэлсэн байна”, “...Гудамжинд хэн нэгэнтэй таараад хальт мэндэлж байгаа юм шиг” гээд л шүүмжилж өгч байна.
Ер нь бол дипломат ёсноос гадна Хатан xаан II Элизабеттай хэнбугай ч мэхийж мэндэлдэг ертөнцийн тогтсон ёсюм байна. Улс гүрнүүдийн удирдагчдын эхнэрүүд, алдарт Анжелина Жоли, Леди Гага нарыг ч Хатан хаантай ийнмэндчилж байгааг та интернэтээс төвөггүй олж харж болно.
Нөгөөтэйгүүр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс өөрөө ихээхэн ёс жаягтай гүрэн. Англи, Уэлс, Шотланд гурвыг нэгтгэсэн нь Их Британи(Great Britian) гэх бөгөөд үүн дээр Ирландыг нэмсэн нь нэгдсэн вант улс(The United Kingdom) юм. Тэмдэг нэрийг хэрэглэхдээ Английн нутгийг хязгаарлахгүйгээс гадна Английн (English) гэснээс (British) гэж хэрэглэх нь зохистой гээд л гадаадын улс орнуудад анхааруулдаг хүмүүс. Мөн албан ёсны зоогийн үед хатан хааны төлөө хундага өргөж дуусаагүй байхад тамхи татдаггүй. Хатан хаант ёсыг шүүмжлэх, улс төр, шашны тухай сэдвээр ярихгүй байх хэрэгтэй гэх мэтийн наад захын дипломат зөвлөгөө зөндөө байна. Энэ бүхэн ч Элчин сайд С.Баярын эхнэрт илүүдэхгүй мэдээлэл бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ