Трамп цагаачдын тухай шинэ зарлиг гаргав

Цагаачлалын бодлогыг чангатгах тухай шинэ зарлигт Дональд Трамп гарын үсгээ зурлаа гэж Reuters мэдээлэв. Энэхүү зарлиг гуравдугаар сарын 16-наас эхлэн хүчин төгөлдөр болох юм.

Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан зэрэг зургаан орны иргэдийг 90 хоногийн хугацаагаар АНУ-д орж ирэхийг хориглож байна. Энэ жагсаалтаас Иракийгхасчээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам тэмдэглэснээр, Багдад өөрсдийн иргэдийн тухай мэдээлэл солилцоог сайжруулж чаджээ. Шинэ баримт нь нэгдүгээр сарын 27-ноос өмнө виз олгосон эсвэл амьдрах зөвшөөрөл өгсөн хүмүүст үйлчлэхгүй ажээ.

Үүний хажуугаар, 120 хоногийн турш дүрвэгчдийг хүлээн авах хөтөлбөрийг зогсоосон байна. Ирэх цагийг нь заасан эсвэл хүлээн авахыг зөвшөөрсөн хүмүүстэнэ хориг үйлчлэхгүй.

Шинэ зарлиг нь мусульман хүмүүст уг оронд ирэхийг хориглоогүй гэдгийг Цагаан ордны төлөөлөгч онцолсон байна. “Өнөөдрийн байдлаар улс болон бүрэлдээгүймөн террористуудыг ивээгчорнуудын иргэдэд орж ирэхэд нь тавьсан түр хугацааны хориг юм” гэж төлөөлөгчийн хэлснийг РИА Новости агентлаг иш татан мэдээлжээ.

АНУ-ын цагаачлалын бодлогыг чангатгасан анхны зарлиг нь нэгдүгээр сарын 27-нд гараад Америкт томоохон эсэргүүцлийг өдөөсөн юм. Хожим түүнийг нь шүүхээр хориглосон байлаа. Ерөнхийлөгч шинэ зарлигаабүгдэд таарахаар хийнэ гэж амласан байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ