Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Германд амьдардаг 38 настай монгол залуу германд хоёр хүний амь нас хөнөөсөн хэрэг гарчээ.

Монгол Улсын харъяат Довчин гэгч нь 43 настай Мария С, Аня Б нарыг хөнөөсөн болох нь одоогоор тодорхой болоод байгаа аж. Гэмт этгээд хохирогчидтой Лейпциг хотын Линденау захын ойролцоох “Бар 55” хэмээх уушийн газар танилцжээ.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Эхний хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан байна. 43 настай Мария С дөрөвдүгээр сарын 9-ний өдөр сураггүй алга болжээ. Түүнийг хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Blue Moon” бааранд харагдсанаасаа хойш сураггүй болжээ. Тэгвэл тэр өдөр Довчин Мария С-ийг гэртээ дагуулж очин дотно харилцаанд орж, дараа мөнгө төгрөг дээрээ тохироогүй учраас маргалдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон байна. Алуурчин Мария С-ийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь Линденау дахь Эльстер цөөрмийн гүүрэн доор нуусан байна. Мария С нь Португаалс найз залуугийнхаа хамт 2011 онд Лейпцигт ирсэн, “Бар 55” уушийн газрын байнгын үйлчлүүлэгч байжээ.

Довчингийн хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч “Bild” сонинд өгсөн ярилцлагдаа Довчингийн хэргийг нэлээд өргөн хүрээнд дахин шалгаж байгаа гэж ярьснаас үзвэл энэ хэргийн талаар дахин шинэ баримт гарч ирэх буюу хохирогчийн тоо нэмэгдэх ч магадлалтай бололтой.

Хоёр дахь хохирогч Аня Б ч тус уушийн газарт байнга үйлчлүүлдэг, Довчинг таньдаг байсан талаар уушийн газрын эзэн залуу цагдаад мэдүүлэг өгчээ. Гэхдээ Аня Б-г яагаад хөнөөх болсон гэдгээ хэрэгтэн одоогоор хүлээгээгүй байгаа гэж эх сурвалжийн мэдээлэлд өгүүлсэн байна.

Хамгийн ноцтой нь, Довчингийн хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч “Bild” сонинд өгсөн ярилцлагдаа Довчингийн хэргийг нэлээд өргөн хүрээнд дахин шалгаж байгаа гэж ярьснаас үзвэл энэ хэргийн талаар дахин шинэ баримт гарч ирэх буюу хохирогчийн тоо нэмэгдэх ч магадлалтай бололтой.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Хохирогч Аня Б нь бага насны охинтой байжээ.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

“Бар 55” уушийн газрыг ажиллуулдаг Али Мансури

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Эхний хохирогч Мария С.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Довчин хохирогч бүсгүйчүүдтэй танилцсан “Бар 55” уушийн газар

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Аня Б-гийн цогцсыг тээвэрлэж байгаа нь.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Мария С-ийн цогцсыг Эльстер цөөрмөөс гаргаж байгаа нь

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

“Бар 55”-ын ойролцоох “Blue moon” уушийн газар. Мария С-ийн хамгийн сүүлд энд харсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ