Би сүүлчийн Далай лам болмоор байна
Түвдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өчигдөр Америкийн “HBO” сувагт ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд олон улсын анхаарлыг татаж буй хойд дүрийнхээ талаар ярьсан байна.
Далай лам “Үнэнийг хэлэхэд энэ асуудалд би бус БНХАУ-ын Комминуст намын удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч байна. Мэдэхгүй юм. Тэд Далай ламын хойд дүрийг Хятадад тодруулах сонирхолтой байгаа” гэж хэлжээ.
Тус ярилцлагыг авсан сэтгүүлч Жон Оливер “Бусдын үзэл бодол тийм ч чухал биш. Харин таны үзэл бодол чухал. Энэ талаар? хэмээн асуухад Далай лам “Би сүүлчийн Далай лам болмоор байна. Тэгвэл би жаргалтай байх болно” гэж хариулсан байна.
Далай лам өнгөрсөн онд “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хойд дүрээ үзэсгэлэнтэй эмэгтэй хүн байгаасай хэмээн хүсдэг тухайгаа өгүүлсэн билээ. Тэрбээр мөн хойд дүрийн асуудлаар Бээжингийн эрх баригчидтай таарамжгүй харилцаатай байхыг хүсэхгүй буйгаа илэрхийлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ