Дэлхийг тойрсон эмэгтэй хамгийн сайхан орноор Монголыг нэрлэжээ
АНУ-ын Коннектикут мужийн оршин суугч Кэсси Дэ Пикол дэлхийн 196 орноор аялсан анхны эмэгтэй болжээ. Тэрээр дэлхий тойрсон аялалдаа 18 сарыг зарцуулсан байна.
Аяллаас буцаж ирснийхээ дараа тэрээр аялсан орнуудаасаа хамгийн их сэтгэгдэл үлдээсэн, сайхан 10 орныг нэрлэж, жагсаасан байна.
Жагсаалтын 10 дугаарт Кэсси Дэ Пикол төрөлх нутаг АНУ-аа нэрлэжээ. 9-5 дугаар байрт Коста Рика, Перу, Тунис, Оман, Пакистаныг бичсэн байна. Харин дөрөвдүгээр байрт Ваниату хэмээх арал улсыг бичээд “Дэлхий дээрх хамгийн найрсаг хүн амтай улс” хэмээн онцолсон байх аж. Кэссигийн жагсаалтын гуравдугаарт Мальдив улс бичигдсэний учир нь тааламжтай цаг агаар, үзэсгэлэнтэй элсэн хаялганатай холбоотой байв. Тэрээр Мальдивыг “Хамгийн гүн цэнхэр далай, хамгийн цагаан элс, үзэсгэлэнтэй эрэг” хэмээн тодотгон бичсэн байв.
Харин хоёрдугаарт нэрлэсэн Бутан улсынхаа талаар Кэсси “Эм барын үүр” нэртэй сүм рүү хийсэн аялал “Аватар” кинонд гардагтай тун адилхан санагдаж байв. Бид торопикийн ойг санагдуулсан мөнх ногоон хөвч дээгүүр нарийхан олсон гүүрээр гарч билээ. Үүл манан тэртээ дор суусан байсан тул яг л тэнгэр газрын дундаар яваа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Хүрхрээн дээгүүрх гүүрээр гарсны дараа би зөвхөн ганцаараа багтах өрөө хөлсөлж орсон. Тэгээд тосон дэнгийн гэрэлд цонхны дэргэд зогсоод Гималайн нурууны 200 футын өндрөөс эргэн тойрныг харж зогссон” хэмээн сэтгэл хөдлөн бичсэн байна.
Харин жагсаалтын нэгдүгээрт бүсгүй Монгол Улсыг нэрлэсэн байна. Эргэн тойронд хэн ч үгүй, эргэн тойронд хэдэн зуун км-т нэг ч амьд хүнгүй гэдгийг мэдрэх жинхэнэ ганцаардал, онгон зэрлэг байгаль, зэрлэг адуу нийлээд мань бүсгүйд дэлхий дээрх хамгийн амар амгалан, энхжингийн орон бол Монгол юм байна гэсэн сэтгэгдлийг баттай үлдээж чадсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ