26 настай дэлхийн тэрбумтан

Forbes сэтгүүлчээс зарласан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын дөрөвт Snapchat-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эван Шпигель эрэмбэлэгджээ. Түүний хөрөнгө нь 2.1 тэрбум доллар аж. Тэрээр 1990 оны зургаадугаар сард төржээ.

Эван дэлхийн хамгийн залуу тэрбумтан болохоосоо өмнө жирийн хүмүүсийн нэгэн адил амьдарч байжээ. Чинээлэг америк гэр бүлээс гаралтай туранхай залуу Стэнфордийн их сургуульд үйлдвэрийн дизайны мэргэжлээр суралцахаар элссэн ч төгсөж чадаагүй юм байна. Гэхдээ стэнфордын их сургуульд суралцаж байхдаа тэрээр ирээдүйн “Snapchat” компанийг үүсгэн байгуулах хамтрагч болох Режи Браун болон Бобби Мёрфитай танилцсан билээ.

Snapchat-ийн түүх 2011 оноос эхлэлтэй. Стэнфорын их сургуулийн оюутнууд лабораторийн хичээлийн хүрээнд амьдралд ер бусын мессенжерийг бий болгох санаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, мессенжерийн мэдээлэл нь уншиж дууссаны дараа арван секундийн дараа устгадаг аж. Харин Браун мессенжерийн зургийг харсны дараа устдаг бол гоё доо гэж хэлснээс хойш Шпигель энэхүү санааг хэрэгжүүлэхээр шийджээ. Харин үүсгэн байгуулагчид Snapchat-ийг анх Pictaboo гэж нэрлэж байсан аж.

Pictaboo олон нийтэд танилцуулсан эхний сард 127 хэрэглэгч бүртгүүлжээ. Гэхдээ энэ нь тийм ч том асуудал биш байлаа. Учир нь Pictaboo-гийн бүх санааг Браун гаргасан хэмээн үзэж компанийн 30 хувийг өөрөө эзэмших хүсэлтэй байв. Үүнийг Шпигель болон Мёрфи нар эсэргүүцэж, Брауныг компаниас гаргаж, түүний бүх аккаунтыг блокложээ.

2011 оны Шпигель, Мёрфи нар Pictaboo-г Snapchat хэмээн нэрлэв. Snapchat-ийн хэрэглэгчдийг анх ахлах ангийн сурагчид байхаар тооцоолж байсан ч өдөр цагаар хэрэглэгчдийн тоо өссөн нэмэгдэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч татжээ. 2013 оны сүүлчээр Марк Цукерберг 3 тэрбум доллараар компанийг худалдан авахыг санал болгосон ч Шпигель татгалзсан байна.

2014 онд Snapchat-т “DST Global” сангийн захирал Юрия Мильнер хөрөнгө оруулжээ. Үүнтэй зэрэгцээд компанийн үнэлгээ 7 тэрбум долларт хүрчээ. 2016 оны 10-р сарын эхэнд Snapchat-т Yahoo болон Kleiner Perkins Caufield & Byers зэрэг компаниас хөрөнгө оруулалтын шинэ урсгал орж ирэх нь тодорхой болжээ.

2015 оны гуравдугаар сард Snapchat 19 тэрбум долларын үнэлгээтэй 200 сая долларын хөрөнгө оруулалт татаж байсан бол 2016 оны эхэнд “Fidelity” сан Snapchat-д 175 сая долларын хөрөнгө оруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ