БНХАУ-д ихэр хүүхдээ зургаа хоногийн зайтай төрүүлсэн ховор тохиолдол гарчээ

БНХАУ-ын Хэбэй мужийн Ичан хотын оршин суугч эмэгтэй эрэгтэй хүүхэд төрүүлснээсээ хойш зургаан хоногийн дараа хоёр ихэр охин төрүүлсэн тохиолдол гарчээ. Тэрхүү эмэгтэй 2012 онд нөхөрт гарснаасаа хойш хүүхэдтэй болох гэж олон жил оролдсон ч жирэмслэхгүй байсан гэнэ. Харин өнгөрсөн жил Ухань хотын нэгэн сувилалд эмчлүүснийхээ дараа жирэмсэлсэн төдийгүй гурван ихэр хүүхэд тээжээ.

Тэрээр өнгөрсөн сарын 21-нд амаржиж, 1.4 килограмм жинтэй хүү төрүүлсэн байна. Үүнээс зургаа хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 27-нд дахин амаржиж, хоёр ихэр охины ээж болжээ. Ихэр хүүхдүүд хоорондоо ингэж хол зайтай төрөх нь ангаах ухааны практикт маш ховор тохиолддог аж.

Ихрүүд одоогоор сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ