Английн хатан хаан ямар хоол, хүнс хэрэглэдэг вэ?
Букингемийн ордны хананы цаана ямар амьдрал өрнөдөг талаархи мэдээлэл хүн бүрт сонирхолтой байдаг. Тэгвэл хатан хааны гэр бүлийн гал тогооны баг II Елизавета хатан хааныг өдрийн туршид ямар хоол, хүнс хэрэглэдэг тухай олон нийтэд дэлгэжээ.
Өдгөө 90 настай Английн хатан хаан өглөө бүр элсэн чихэргүй, сүүгүй “Earl Grey” цайг заавал уудаг гэнэ. Түүний хоолны дэглэмд тансаг амттанаас гадна энгийн хоол ч багтдаг аж. Гэхдээ хоолны дэлгэмээ хуваарийн дагуу хатуу мөрддөг гэнэ.
Тогооч өглөөний цайнд элсэн чихэргүй, сүүгүй цай чанаж өгөхөөс гадна утсан яргай загас, мөөгтэй омлет болон овьёос, шарсан талх зэргийг бэлтгэнэ.
Харин өдрийн хоолонд тогоочийг шарсан тахианы мах, стейк, ногоотой шарсан загас бэлтгэж байх хооронд тэрбээр дарс эсвэл жим хэрэглэдэг гэнэ.
Хатан хааны гэр бүлийн мөрддөг нэг уламжлал бол англичуудын цай уух заншил юм. Энэ уламжлалын дагуу хатан хаан цай уухдаа өндөг, утсан яргай загас зэргээр бэлтгэсэн зууш зооглодог.
Елизавета II оройн зоогонд тахианы мах, яргай загас эсвэл бугын махаар бэлтгэсэн стейк бэлтгэхийг хүсдэг гэжээ. Мөөг, тос эсвэл вискигээр бэлтгэсэн соусанд хатан хаан маш дуртай гэнэ. Мөн гүзээлзгэнэ, цагаан тоороор бэлтгэсэн хөнгөн зууш болон оргилуун дарсыг десертэнд хэрэглэдэг юм байна.
Елизавета II крахмал, тэр дундаа төмс, итали паста орсон хоол хүнсийг хэзээ чхэрэглэдэггүй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ