АТГ-ын дараагийн баривчилгаа Н.Алтанхуяг уу?
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгаж буй. Мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотойгоор өчигдөр /2017.02.21/ түүний эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", чацарганы шинэ үйлдвэр “Хуба Хаяа”компаниудад нь хуулийнхан нэгжлэг хийсэн юм. Одоогоор нэгжлэгийн явцад эд мөрийн баримт болгож, ямар ямар материалыг олж авснаа хуулийнхан нууцалж байна. Мөн Н.Алтанхуягийг АТГ-аас дуудаж, өөрийн биеэр байцаалт өгөхийг шаарджээ. Гэтэл одоог хүртэл Н.Алтанхуяг ирэхгүй буй тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Харин өмгөөлөгч Ц.Баасандорж нь түүнийг маргааш 10.00 цагт очиж байцаалт өгөх болсныг мэдэгдлээ. Хэрэв АТГ-аас байцаалт авахаар дуудсан хүн нь удаа дараа ирэхгүй бол албадан баривчлахаас гадна 240-960 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттайг эх сурвалж тодотгов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ