Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэн өршөөл хүсчээ
Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ялаар шийтгүүлсэн, Малайзын Тусгай ажиллагааны ангийн ажилтан асан Азилах Хадри Малайзын Селангор мужийн султанаас өршөөл хүссэн байна. Азилах Хадригийн хуульч Датук Хазман Ахмадын хэлснээр, түүний хүсэлтийгсултаны Шах-Ала ордон дахь хувийн нарийн бичигт хүргүүлж, мөн хуулбарыг Селангор мужийн Ерөнхий прокурорт өгчээ. “Хүсэлтийг Селангор мужийн Өршөөл үзүүлэх зөвлөлд танилцуулна.
Уг зөвлөлийг Селангор мужийн султан даргална” гэж Датук Хазман Ахмад мэдэгдээд, монгол эмэгтэй намийг хөнөөсөн хэрэгт Азилах буруутай гэсэн шийдвэрийг дахин хянах хүсэлтийг Холбооны улсын шүүхэд илгээх асуудлыг авч үзнэ гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ