Хилээр нэвтэрч буй гадаад иргэдийн хурууны хээг нь авна

БНХАУ-ын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс хилээр нэвтрэх гадаадын иргэдээс хурууны хээг нь авдаг болсон талаар тус улсын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Тус улсын Төрийн зөвлөл шинэ дүрэм журмаа баталсны дараа Нийтийн аюулгүй байдлын яамнаас холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Шинэ журмын дагуу Хятадын хилээр нэвтэрч буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээг авахаар болжээ. Харин дипломат паспорт эзэмшигчид хурууны хээгээ үлдээх шаардлагагүй аж.

Гуандуны Шэньжэний нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй гадаадын иргэдээс албаныхан хурууны хээг нь авч эхэлжээ. Ирэх сараас өмнө уг журмыг орон даяар нэвтрүүлэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ