ОХУ-д хийсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгджээ
Хөрөнгө оруулагчид ОХУ-ын бондуудыг худалдаж авах явдал он гарснаас хойш эрс нэмэгджээ. Зөвхөн нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт л энэ аргаар 140 сая ам.доллар орж ирсэн байна. “Financial Times”-ын шинжээчдийн дүгнэснээр, энэ нь газрын тосны үнэ ханш өссөнөөс гадна Барууны орнууд, ОХУ-ын хооронд үүссэн үл ойлголцлын "мөс хайлж" эхэлтсэнтэй холбоотой гэнэ.
ОХУ-д тавьсан хоригийг буруушаах хандлага Европын олон оронд давамгайлж эхэлсэн, Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож хоёр улсын харилцаа зүгшрэх тийшээ хандсан зэрэг шалтгааныг “Financial Times”-ын шинжээчид онцлоод, энэ бүх эерэг нөхцөл байдлын үр дүнд ОХУ-д хийгдэх хөрөнгө оруулалт 2017 онд ойрын хэдэн жилд байгаагүй хэмжээгээр өсч, эдийн засагт нь сайнаар нөлөөлнө гэсэн таамаглалыг хийсэн байна.
Баримт харвал, Д.Трампыг Цагаан ордны тэргүүнээр сонгогдсонос хойш ОХУ-д хийсэн гадаадын хөрөнгө оруулалт даруй 700 сая ам.доллараар нэмэгджээ. Хөрөнгийн зах зээлд ч эерэг хандлага мэдрэгдэж, ОХУ-ын хөрөнгийн бирж MSCI Russia-гийн индекс Д.Трампыг сонгогдох үеийнхээс 19 хувиар өссөн байна.
“Bank of America”-ын шинжээчдийн дүгнэж байгаагаар, АНУ, ОХУ-ын харилцаа 2018 оны эхэн гэхэд бүрэн эв зүйдээ орох юм байна.
“Brown Brohers”-ын шинжээч Вина Тина мөн дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, ОХУ-д инфляцийн төвшин буурах учраас Төв банк нэг бус удаа бодлогын хүүгээ буулгах арга хэмжээ авна гэсэн таамаглал хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ