24 баримт: 2020 оноос нааш эдийн засаг өндийхөд хэцүү боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хатуухан үгтэй ярилцлагыг өгчээ. Түүний ярьсан яриаг “24 баримт” онцолж байна.


1. Монгол орны өнөөгийн байдлыг томоор харах шаардлага бий болоод байна. Сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийн барьцаанд оруулжзолиос болгосон.


2.Шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийн дураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би2020 оноос нааш эдийн засаг өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна.


3. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлага төлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо.


4. Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж 21 тэрбум, хэрэвОюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо.


5. ДНБ-ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийнюм уу, Украины араасороход бэлэн болчихоод байна. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг.


6. Уул уурхайнсалбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаа хийж, тийшээзүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбаргэдгийгнь бүгдээрээ ойлгож байсан, харж ч байсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо.


7. Монголынэдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай. Гэтэл бид хийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэнярьж хоосонгүйгээд байдаг.


8. Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэжэдийн засгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийгөөд нь сэвхийтэл татаадявчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойнхөрөнгө оруулагчдыг дулдуйдаж тэднийэрхшээлд орсноос болж одоо тэндээс орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүй болчихсон.


9.Олонтүмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэгзурах эрх бүхий эрх мэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсноосОюутолгой ийм байдалд хүрлээ.


10. АН нь толгойлж, МАН нь ороод бас л бодлого явуулах гээд бүтсэнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь ч үндэснийхээ эдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа.


11. Хажууд нь төр, засагт орж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, “Шударга ёс” эвсэл байна. Төр, засагт оролцож буй улстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй. Хавчуурга улстөрийн хүчнүүд болж хувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээд чамайгаа гуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийн байдлаар явсаар бүх зүйл өнгөрлөө.


12. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаа гээд сүр дуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюушатаасан чулуугаагаднаас авч энд тээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээ зардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлааулам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгаа өөрийн түүхий эдээ ашиглахгүй байна гэсэн үг.

13. Малчид маань ХААН банкны өрөнд баглагдаж, төлгөн хонь нь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ.


14. Мөнгөний бодлогоо2012-2013 оны үеднэг хэсэгсадартал тавьж баахан инфляци үүсгээд хаячихсан. Түүнээс хэн хожсон нь тодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу чдолоогоогүй. Гагцхүү уул уурхайн компаниудхожсон.


15. Ухаалаг төр ямар ч хямралаасэдийн засгийнхаа бүтцийгөөрчилж, тэр чиг баримжаандаа үйлдвэрлэлийнхээ болтехнологид нь өөрчлөлт хийж гардаг.


16. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Тэр АН-ынхны энэ үед үлдээсэн хамгийн том “нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийн асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга.


17. Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна. Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж.


18. Их хурал мааньҮндсэн хуулийн цэцийгхахуульдлаа. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц нь болохгүй гэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой.


19. Гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав.


20. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй.

21. Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухай хуульгэсэнэнэ таван хуулийн төслийгөргөн барьсныгУИХ батлаад явбал Монголд улстөрийн,хариуцлагын эрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэх сонирхолгүй.


22.Энэ ялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал. Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар л гарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолынталбар болгож гаднын компаниудадмөлжүүлчихээдгаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөө зам нь нийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай.


23.Өөртөө шүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд “Чи яагаад ингэдэг юм бэ”гэж хэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх нь Монголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа.


24. Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ