Номин талст хамтлагаараа намын талд ажиллах боллоо

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг өнөөдөртэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан МАН-д 300 хүн шинээр гишүүнээр элсчээ.Тэднийдотор“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн байсан нь олны анхааралд өртжээ.

Тус хамтлагийн гишүүд уран бүтээлээ бүрмөсөн орхиогүй ч улс төрийн намд хүчин зүтгэх болсноор бас ч үгүй ашигтай, боломжийн албан тушаалтай явж байгаа билээ. Хаазаа АН-д элсэн Гадаадын иргэн харъяатад дарга, Хаянаа, Батсүх МАН-д элсэн Хотын захиргаанд дарга. Үүнийг арай хожуу ухаарсан Т.Дэлгэрмөрөн өнөөдөр л нам бараадлаа.

МАН-ын батлахаа гардан аваад тэрээр "Монголын ард түмэн түүхэн намын сүр хүчийг мэднэ. Ерөнхийлөгчийн дөрөв, УИХ-ын зургаан сонгуульд 20 гаран жил дуулж хуурдаж яваа урлагийн хүн. Энэ үед МАН Монгол хүний язгуур эрх ашгийг хэрхэн дээдэлж хүндэтгэж байгааг би нүдээрээ харж, биеээрээ мэдэрсэн хүн. Өнөөгийн цаг үед МАН-ыг эртний, хөгшин, хуучны гэх сөрөг ойлголтыг залуучуудад өгч бйагаа юм шиг харагдаад байдаг юм. Тийм учраас МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож явсан нам. Түүний нэг баталгаа бол 1990 од гарч ирсэн залуучуудыг Жамбын Батмөнх сонсч Монголын сайхан эх орныгоо, залуучуудын эрх ашгийг зөв талаас нь харж төрөө тэдэнд атгуулж байсныг бид мэднэ.



Залуучуудын дуу хоолой болж, нэгэн үеийн түүчээ болж МАН-ын босоо ноён нуруунд өөрийнхөө хүчийг өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, мөн иргэн хүний үүрэг. Энэ намаараа дамжуулаад сайхан бүхнийг үлдээхийн тулд өөрийнхөө амьдралд нэгэн түүхэн хуудсыг бичиж байгаа юм. Энэ өдөр заавал Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдөр байх ёстой гэж олон жил бодож байгаад энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн араас миний амьдралын баталгаа, үүрэг хариуцлага дагаж явах учиртай. Би залуучуудынхаа нүүр царай болж дуу хуураа өргөж явдгийн хувьд залуучууд та бүхэн МАН бодлого төрийн ноён нурууг түшиж Монголын сайхан эх орондоо эрх тэгш, язгуур сайхан амьдрах болтугай" хэмээн хэлсэн юм.

Ийнхүү намын гишүүн болж буй тэрээр оройхон гарч ширүүхэн дайрахаар ямар төлөвлөгөө боловсруулсан нь зарим нэгний сонирхлыг өдөөж, хараанд ороо биз ээ. Намын архаг гишүүд болсон хамтлагийн нөхөдтэйгээ хаа хүртэл өгсөхийг харах л үлдэх шив.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ