Монгол иргэд ордоггүй казино байгуулна
Монголд казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлэх гэж байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэж батлан казино байгуулах нь жижгээр ярьвал улсынхаа аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, жилийн дөрвөн улиралд ажиллах аялал жуулчлалын бизнесийн байгууллага бий болгох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох зорилготой юм.
Харин томоор ярихад казино байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Манайх өмнө нь хэд хэдэн удаа казино байгуулахыг оролдож байсан билээ. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал нь нөлөөлөөд эсэхүл поп хэмээх улстөрчид нийгмийн сэтгэлзүйг эргүүлээд, мөн зарим нь гадны сэжиг бүхий этгээдүүдтэй хуйвалдах замаар казино байгуулах оролдого хийж ирсэн учраас амжилтгүй болсон юм.
Харин энэ удаа казино байгуулахад нөхцөл байлдал бүх талаараа боломжийн байдалд байгааг тоймлоё.
Монголд казино байгуулах гэсэн оролдлогуудын түүх
Монголд анх казино байгуулах асуудал Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрх барьж байх үед болсон. Казиногийн тухай хуулийг УИХ-д оруулан ирж, лоббидсоор батлуулсан ч удалгүй цуцлан УИХ-ын гурван гишүүн тэр дундаа Хуульзүйн сайд нь өөрөө гэмт хэрэгтэн болж, чуулганы танхимаас шууд Ганц руу маршилж байлаа. Тэр үед Макаогийн компанитай хамтарч Монмакао хэмээх казиног Чингис зочид буудалд нээгээд байсан Л.Байгаль өрсөлдөгч Монказиносын Д.Батболдод ялагдан өөрөө гурван гишүүний хамт шоронд орсноор түүх төгссөн билээ. Тэр үед ардчиллынхан хоорондоо үзэлцэн ийм байдалд орсон юм. Дараа нь анхны казиног эрс эсэргүүцэгчдийн нэг Ц.Шаравдорж, УИХ-д бие даан сонгогдоод АН руу орж байсан Л.Гүндалай, Хан-Уулын засаг дарга байгаад УИХ-д нэг сонгогдсон Д.Загджав гээд гишүүд казиногийн тухай хуулийг барьж гүйцгээсэн. Гэвч тэдний хуулийн төслүүд бараг ижил байсан ба харийн хэн нэгэнд үйлчилсэн хэмээх хардалтад орж бүтэлгүйтэж ирсэн юм. Ялангуяа Хан-Уул дүүрэгт байгуулахыг санаархсан “Морин нуур” хэмээх зочид буудал казино нь Гинзбург хэмээх еврейгийн талд үйлчилсэн хэмээгдэж байлаа. Энэхүү Алан Гинзбург гэгч хожим нь Н.Энхбаярт нэг байшин зарчихаад тал мөнгөө авч чадаагүй хэмээж яваа гэгддэг. Ийнхүү хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн Казиногийн асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үе ахин УИХ-д өргөн баригдаад хэлэлцэгдэхээр болсон ба өмнөх парламент хэлэлцэж баталж чадаагүй учир одоогийн УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа юм.
Монголд ямар казино байгуулагдах вэ
Монгол улсад төрийн зохицуулалттай, хараа хяналт сайтай хоёр казино байгуулахаар төсөлд тусгаад байгаа юм билээ. Тэрхүү казинод Монголчуудыгаа оруулахгүй гэж буй. Гэвч манай улстөр-бизнесийнхэн тэр бүү хэл төрийн албан хаагчид хүртэл зөв, буруугаар олсон мөнгөө гадны казинод аваачиж “тушаадаг” билээ. Тэгэхээр тэрхүү асар их мөнгийг гадаадад тушаалгахгүйгээр Монголдоо үлдээх боломжийг хайх ёстой. Тиймээс хоёр казино байгууллаа гэхэд нэгд нь ядаж Монголчууд ордог байх ёстой болов уу. Тэгэхдээ хязгаарлалтуудыг тооцож оруулах нь мэдээж биз. Харин казиног гэмт хэрэг, биеэ үнэлэлт дагадаг гэдгийг хуулийн нарийн зохицуулалтаар шийдэж болох байх.
Казино байгуулахын ашиг тус
Манайхан ийнхүү казино гээч гэмт хэргийн уул уурхайг нээж болохгүй хэмээн ойр зуураа үзсээр 20 жилийг үдэх хооронд Ази, Номхон далайн бүс, тэр дундаа Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Камбож, Мьянмар, Филиппин, Макао, Сингапур зэрэг улсуудад казино хурдацтай өсөн нэмэгдэж байна.
Эдгээр улсуудад сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц өгч буй томоохон үзүүлэлтүүдийн нэг нь казиногийн хөгжил болжээ. Үүний хирээр энэ бүс нутаг дахь эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй салбар нь казино болжээ. Тухайлбал, 2002 онд казиногийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг либералчилснаас хойш, 2013 онд Макаогийн казиногийн орлого түүхэн дээд цэгтээ буюу 45,09 тэрбум ам.долларт, Сингапурын орлого 6 тэрбум ам.долларт хүрчээ.
Казино байгуулагдсанаар тухайн орон нутагт ирэх гадаад, дотоодын зорчигч жуулчдын урсгал эрс нэмэгдэж, казиног дагасан үзвэр, үйлчилгээ, худалдааны цогцолбор бий болсноор орон нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангах, орлогын байнгын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг ач холбогдолтой юм.
Зарим судлаачдын үзэж буйгаар казино нь тээврийн үйлчилгээг хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог байна. Томоохон казиног даган олон улсын нислэгийн тоо, давтамж нэмэгддэг бол жуулчдын урсгалыг даган дотоодын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, нэр төрөл нэмэгддэг байна.
Мөн казино нь олон улс даяар хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, утаагүй үйлдвэрлэлд тооцогдож байна. Энэ бүхнээс хэдэн зуун сая ногоон олох боломжтойг дээрх улс орнууд нотолсоор л.
Монгол улсад өгөх ашиг тус
Монгол Улсад казиногийн үйл ажиллагааг эхлүүлснээр дараах эдийн засаг болоод нийгэмд дараах эерэг нөлөөллүүдийг үзүүлнэ хэмээн үзэж байна. Үүнд:
Төсөвт үзүүлэх нөлөө
Казино байгуулагдсанаар төсөвт дараах эерэг нөлөөг үзүүлнэ:
Төсөвт үзүүлэх нөлөө |
|
2018 оноос хойш |
Тусгай зөвшөөрлийн хураамж |
80-160 тэрбум
|
|
Татвар болон бусад төлбөр хураамж |
|
118-236 тэрбум |
|
198-236 тэрбум /1-2 казино/ |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ