Канадад Монгол залууг буудан амийг нь хөнөөжээ
Канад: Калгари хотод 22 настай манай улсын иргэний аминд хүрсэн хэрэг гарлаа. Талийгаачийг Б.Итгэл гэдэг ба өнгөрсөн даваа гарагт буудуулж амиа алдсан байна.
Гэмт хэрэгтнүүд толгойдоо буудуулсан байхад нь машинаасаа гарган эмнэлгийн үүдэнд үлдээгээд зугтжээ. Харин талийгаач эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна.
Тус хотын цагдаа нарын хэлж буйгаар орон нутгийн цагаар оройн 19-21 цаг орчимд гарсан гэв. Одоогоор гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.
Талийгаач “Эрнест Мэннинг” ахлах сургуульд сурдаг болохыг эх сурвалж мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ