Гоёл чимэглэл сонгохдоо зайлшгүй анхаарах есөн дүрэм
Хувцас гуталнаас гадна биднийг загварлаг харагдуулахад бие жижигтэй ч бэлчээр томтой тэр нэгэн зүйлийг аксессуар буюу гоёл чимэглэл хэмээдэг. Аливаа зүйлийн тунг нь хэтрүүлэх аваас үр дүн нь буруугаар эргэдэг шүү дээ. Бүсгүй танд аксессуар сонгохдоо зайлшгүй мөрдөх есөн дүрмийг сануулж байна.
1.Хамгийн ихдээ 3-4 аксессуарыг хослуулан зүүх. Та гоёл чимэглэлийн дагалдах хэрэгсэлд дуртай бол хамгийн ихдээ 3-4 аксессуар зүүгээрэй. Эс тэгвээс “ёлка”-ны тоглоом шиг л харагдах болно.
2.Таны сонгосон гадуур хувцас том захтай бол түүнийгээ нэгэн гоёл болгон ашигла. Том ороолтоор далдлах хэрэггүй
3.Хэрэв аксессуар тань жижиг нандин хийцтэй бол сетээр нь хослуулан зүүвэл чамин харагдах болно. Зарим хүний хувьд аксессуар гоёл чимэглэл хосоороо байж үзэмж төгс харагдана хэмээдэг. Гэвч энэ бол тун явцуу ойлголт гэнэ. Таны гоёл жижиг, уран хийцтэй байж гэмээн таныг сайхан харагдуулна
4.Гутал болон цүнхний өнгө зайлшгүй хослох ёстой гэсэн хоцрогдсон бодлоо орхихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
5.Хэдий хийц уран гоё харагдах ч овор ихтэй бөгж хүн бүрт зохидоггүй гэдгийг сана.
6.Бээлий өмсөхдөө хувцасныхаа бүс ч юм уу аль нэгэнтэй нь хослуулах хэрэгтэй
7.Пастел өнгийн хувцас сонгосон бол хар бараан өнгийн гутал хэзээ ч тохирохгүй
8.Танд олон янзынаксессуар байдаг бол түүнийг зөвхөн байгалийн өнгөтэй хувцсан дээр л донжийг нь тааруулан зүүх хэрэгтэй байдаг
9.Бугуйн цагийг зөв газарт нь зүүх. Хэрэв та үдшийн даашинзтай хүлээн авалтанд очих гэж байгаа бол бугуйн цагаа тайлаарай. Цаг нь хэдийгээр спорт, чөлөөт, бизнес гээд олон төрлийн байх авч гоёлын даашинзтай хэзээч тохирохгүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ