Марк Цукерберг хятадын шинэ жилээр банш чимхжээ
Банш /Jiǎozi/ нь 1800 гаруй жилийн турш хятадын гол нэрийн хоол байсаар иржээ. Уламжлал ёсоор хятадын шинэ жилийн өмнөх орой банш идэх нь эд баялгийг бэлгэддэг аж. Нутгийн ард түмэн их идэх тусам ирэх жилдээ их мөнгөтэй болно гэж ярьдаг байна.
"Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг хятадын цагаан сарын баярыг тэмдэглэжээ. Тэрээр гэргий Присцилла Чантай хамт цагаан сарынхаа баншийг хийсэн байна. Банш чимхэж буй зургаа постлохдоо цагаан сарын мэндчилгээ дэвшүүлээд Присцилла бид хоёр банш хийж баярлалаа. Тахиа жилд гэр бүл, найз нөхөд, хүн бүхэнд эрүүл энхийг хүсье." хэмээн бичсэн байв.
Мэдээж Цукербергт илүү туршлага хэрэгтэй байх. Гэхдээ зурагт үзүүлсэн хоёр баншийн алийг нь Цукерберг чимхсэн бол?
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ