Элэгний вирус тоолох шинжилгээг төлбөргүй болголоо
Монголчуудын нийт нас баралтын хоёрдугаарт хавдрын өвчлөл орж байна. Тэр дундаа элэгний хорт хавдар. Мөн арван хүн тутмын нэг нь элэгний вирусийн халдвартай гэсэн судалгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.
Үүний нэг илрэл нь таван өрх тутмын нэгд элэгний вирус, хавдраас хамааралтай өвчлөл байгаа нь дээрх мэдээллийг бататгана. Өөрөөр хэлбэл, элэгний вирус монголчуудын “толгойнөвчин” болоод байгаа гэсэн үг. Уг нь, хавдрыг эрт оношилбол эдгэрэх боломжтой.
Харамсалтай нь, монголчууд хэнэггүй зангаасаа болж хавдрын өвчнийг хожуу үед нь оношлуулдаг. Мөн ажлын цаг зав, эдийн засгийн боломжоос шалтгаалан эрт шинжилгээ өгч чадсангүй гэсэн тайлбар тавьдаг. Тухайлбал, элэгнийВ,С вирусийг тоолуулахын тулд хувийн эмнэлгүүдэд багадаа 100 мянган төгрөг, ХӨСҮТ-д мөн 80 гаруй мянган төгрөгөөр тоолуулдаг байсан. Цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж байгаа монголчуудын хувьд чамгүй мөнгө.
Харин элэгний вирус тоолох шинжилгээг үнэ төлбөргүй болговол олон хүн шинжилгээнд хамрагдана гэдгийг өнгөрсөн жилийн аравдугаар сард “Хаппи веритас” эмнэлэг элэгний вирус тоолох шинжилгээг үнэ төлбөргүй авахад иргэд үүрийн 06:00 цагаас дугаарлаж шинжилгээнд хамрагдаж байсан. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед иргэд тэр болгон төлбөр төлж, эрүүл мэндийн үйлчилгээ авах сонирхолгүй болсон.
Дээр нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүндээр өвчлөхөд тухайн гэр бүлээс нэлээд санхүү гардаг. Иймээс Засгийн газар иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр элэгний вирус тоолох шинжилгээг ХӨСҮТ, УНТЭ-т эрүүл мэндийн даатгалын сангаас хийдэг болсон юм. Тэгвэл ХӨСҮТ-өөр иргэд хэрхэн үйлчлүүлж байгаа талаар сурвалжиллаа.
Өглөөний 10:00 цагийн үед тус эмнэлэгт очиход хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй угтав. Энд сайн дураараа шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд нэлээд харагдсан. Элэгний вирус тоолуулах шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсноор тус эмнэлгийн ачаалал ч нэмэгджээ. Ихэвчлэн ахмад болон дунд насныхан дугаарлан зогсчээ. ХӨСҮТ-д шинжилгээ өгөх бол өглөө 08:30 ирдэг юм байна. Шинжилгээ өгөхөөр зогсоо хүмүүстэй ярилцахад, зарим хүн өмнө нь хувийн эмнэлэгт энэ төрлийн шинжилгээг хийлгэж байсан. Дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу таарахгүйгээс энд ирсэн гэж байв. Мөн шинжилгээ өгч вирустэйэсэхээ мэдэхээр ирсэн гэсэн юм. Энэ мэт элэгний B,C вирустэй холбоотой асуулт асуусан иргэд олноор цуглажээ.
Тус төв нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон хот, хөдөө гэлтгүй харъяа өрх, дүүргийн эмнэлгээсээ эрүүл мэндийн картан дээрээ “R-13” тэмдэглэгээг хийлгэж ирдэг юм байна. Энэ тохиолдолд та эмчийн үзлэг болон эхо, цус, шээсний шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Ер нь, бол эрүүл мэндийн даатгалтай эмчийн хяналтад байгаа бол таниас ямар нэгэн төлбөр гарахгүй гэсэн үг. Энд шинжилгээгээг даваагаас баасан гарагт 8:30-16:00 цагийн хооронд авдаг аж. Даатгалын дэвтэргүй эсвэл дүүргээс тэмдэглэгээ хийлгээгүй тохиолдолд бүх шинжилгээ үнэ төлбөртэй.
Энд элэгний вирусийг тоолсны үндсэн дээр тухайн вирусний хэмжээ хэд байна, идэвхжил ямар байгаа вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг гэнэ. Дэлхий нийтээр вирус нь 800 мянгаас дээш байвал их байна гэж үздэг. Тоолсны үндсэн дээр эмчилгээгээ хянах ёстой. Тоолчихлоо гээд хаяж болохгүй. С вирусийн үндсэн эмчилгээ хийгээд 1-3 сар, нэгжилийн дараа вирусийн тоо хэд болсон байна вэ гэдгийг тооцож үзэх ёстой байдаг аж. Гэвч вирусээ тоолуулчихаад эмчилгээ хийлгэдэггүй иргэн олон байгаа аж. Уг нь, гурван сарын дараа үр дүнгүй байвал эмчилгээгээзогсоодог юм байна.
Нөгөөтэйгүүр элэгний хавдрын өвчлөлөөр манай улс Азид нэгдүгээрт ордог. Дэлхийн дундажтай харьцуулахад манай орны өвчлөл долоо дахин их байгаа бөгөөд 100 мянган хүн ам тутмын 70 нь элэгний өвчлөлөөр нас барж байна гэсэн сэтгэл сэртхийлгэм тоо баримт чтөр засгийн зүгээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дорвитой ажил хийх цаг болсныг бэлхэн харуулж буй. Элэг хүний эрхтнүүдээс хамгийн дүлий нь. Нэг ёсондоо өвчин нь эцсийн шатандаа хүртэл үүргээ гүйцэтгэж, шинж тэмдэг нь хожуу илэрдэг гэнэ. Өвчтэй, хавдартай элэг эцсийн мөч хүртэл ажиллаж л байдаг. Иймээсч иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй явсаар өвчнөө хүндрүүлдэг аж. Үүний нэг илрэл нь эмнэлэгт хандаж байгаа иргэдийн дийлэнх нь ямар нэгэн зовиуртай болсон үедээ эмнэлэг барааддаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдъя гэсэн иргэд хуруу дарам цөөн ирдэг ньхарамсалтай. Мөн сүүлийн жилүүдэд 18-25 насныхандВ вирусийн халдвар илрэх нь элбэг байна. 30-аас дээш насны эмэгтэйчүүдС вирусийн халдвараар өвдөх нь өссөнбайна гэж тогтоогджээ. Эмэгтэйчүүдийн дунд гоо сайхан, шивээс хийдэг газруудаар орох тохиолдолд зүү, эмнэлгийн хэрэгслээ сайтар ариутгасан эсэхийг шалгаж байх хэрэгтэй юм байна. Учир нь дээрх газруудаас элэгний B,C вирусийн халдвар авах магадлал өндөр.
ХӨСҮТ-өөр үйлчлүүлж байгаа зарим иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Х.Энх-Амгалан: Өвдсөн хойно нь бус эрт оношлуулаарай
/Чингэлтэй дүүргийн оршин суугч/
-Та эрүүл мэнддээ хэр анхаардаг хүн гэж өөрийгөө боддог вэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор элэгний вирусээ тоолуулсан уу?
-Би дөнгөж сая шинжилгээнийхээ хариуг аваад явж байна. Вирусгүй гэж гарсан. Тэгээд вакцин хийлгэх санаатай. Эрүүл мэндийн вирусийн шинжилгээгээ төлбөргүй хийлгэсэн. Гурван удаа вакцин хийлгэх юм байна. Эхний тунг одоо хийгээд дараагийн тунг нэг сар, дараа нь таван сарын дараа хийнэ гэсэн.
-Аливаа өвчнийг урьдчилан сэргийлэх эрт оношлох нь эдгэрэх боломжийг нээж өгдөг. Гэтэл манай иргэд тэр болгон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байгаа харагддаг?
-Нэг удаа 15 мянган төгрөгөөр вакцин хийлгэхэд 15 жилийн дархлаа тогтоно гэсэн. Уг нь боломжийн мөнгө. Дээр нь шинжилгээг нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг боллоо. Иргэддээ хандаж хэлэхэд өвдсөн хойно нь өчнөөн мөнгө төгрөг гэж бөөн зардал чирэгдэл болж байхаар нэг өдрийг цаг заваа өөрийнхөө эрүүл мэндэд зориулаарай гэж хэлье. Манай хажуу айлын эмэгтэй элэгний вирустэй гэсэн. Нэг эмийнх нь мөнгө л 120 мянган төгрөг болдог гэж байсан. Ингээд бодохоо тэр хүн сард багадаа 120 мянган төгрөг эм авч уухад зарцуулна гэсэн үг шүү дээ.
Д.Чулуун: Орон нутагт вирус тоолох шинжилгээг хийдэг болмоор байна
/Хэнтий аймгийн иргэн/
-Та ХӨСҮТ-д шинжилгээ өгөөд явж байна уу. Элэгний вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсон мэдсэн үү?
-Үгүй ээ. Эмээ нь одоо л сонсч байна. Би гурван сарын өмнө шинжилгээ өгөөд вирустай байна гэсэн. Гэхдээ ойрын хугацаанд идэвхжил багатай болохоор айх зүйлгүй гэж эмч хэлсэн. Хөгшин хүн өвлийн хүйтэнд хөдөөнөөс ирэх гэж хэцүү юм. Уг нь, орон нутагт энэ төрлийн шинжилгээ оношлогоог хийдэг болбол сайн байна. Элэгний эм, уураг өндөр үнэтэй байдаг. Манай аймагт хөнгөлөлттэй үнээр очно гэсэн ирээгүй л байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ