Аавынхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй хүүг Челси Клинтон өмөөрөв

#000000;">Билл Клинтоны том охин Челси Клинтон Ерөнхийлөгч Трампын тангараг өргөх үеэр оролцоогүй 10 настай хүү Бэррон Трампыг тайван орхихыг цахим хэрэглэгчдээс хүсэв.

#000000;">Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр 10 настай хүү Бэрроныг ирээгүй нь олны шүүмжлэлд өртөөд байгаа.

#000000;">Энэ асуудлаар Челси Клинтон ням гаригт фэйсбүүктээ “Би аавынхаа ерөнхийлөгчийн ажилд хамгийн их санаа зовнидог хүүхэд байлаа. Улс төрийн амьдрал хүүхдийн эмзэг сэтгэхүйг гэмтээдэг болохоор улс төр тэдэнд таалагддаггүй” гэж тэр шүүмжлэлийн өнгө аястай бичжээ.

#000000; font-size: 14px;">Хариуд нь нэгэн хэрэглэгч түүнийг хоёр нүүртэн хэмээгээд "хэрвээ чи хүүхдүүдийг тайван орхиё гэж байгаа бол зүгээр л орхи. Эсвэл жилийн 600 мянган долларын орлогоо орхиод арилж үз” гэсэн байна.

#000000;">Харин өөр нэгэн хэрэглэгч “Би ямар ч хүүхэд гомдоосон улс төрийн бодлого олж харахгүй байна” гэсэнд Челси “Яагаад маргалдаад байгаа юм бэ? Миний мэдэхгүй зүйл байгаа бол надад хэлж өгөөч. Хүүхэд гэр бүлийн харьцаанд ч бас хязгаар байдаг юм. Бидний бизнесийн асуудалтай адилгүй” хэмээн хариулсан байна.

#000000; font-size: 14px;">“Би чиний Цагаан ордонд өнгөрсөн хүүхэд насыг дурсан санаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл заримдаа маш харгис мэт санагддаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ юу хийхийг сонголцохгүй шүү дээ. Харин Бэррон хүүхэд байх эрхтэйгээ үлдэнэ гэж найдаж байна” хэмээн нэгэн хэрэглэгч бичсэн бол #000000; font-size: 14px;">“Тэр гэмгүй нэгэн хүүхэд болохоор тоглохыг хүссэн биз” хэмээн өөр нэгэн бичжээ.

#000000;">Тангараг өргөх ажиллагааны үеэр Бэрроныг хамаатныхаа хүүхдүүдтэй гэртээ тоглож байгаа хэмээн дурдсан билээ.

#000000;">Клинтоны гэр бүл Цагаан ордонд байх найман жилийн хугацаанд хэвлэл мэдээллийнхний бай болж байсан юм. Тухайлбал, “Saturday Night Live” шоугаар Чельсигийн гадаад төрхийг элэглэж, “People” сэтгүүл ерөнхийлөгч асан Билл Клинтоны секс скандалыг нийтэлж байв.

#000000; font-size: 14px;">ЧелсиКлинтон 2011 онд Марк Мезвинскитай гэрлэсэн бөгөөд 2011 оноос “NBC” телевизэд сурвалжлагчаар ажиллаж, “Clinton Foundation” санг удирдах болжээ.

#000000; font-size: 14px;">Тэрээр Иванка Трамптай удаан хугацааны турш найзууд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ