УИХ-ын гишүүн Б.Ундармаа дүрс бичлэгт тайлбар хийлээ
УИХ-ын гишүүн Б.Ундармааг чуулганы танхимд суудлаа андуурсан, согтуу юу, эрүүл үү? гэсэн асуулт бүхий бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин Б.Ундармаа гишүүн энэ бичлэгийн талаар дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “Эмэгтэй гишүүд парламентын манлайлал байна гэж 13-лаа ярилцаж байсан. Энэ үүргээ ч биелүүлж байгаа. Ер нь Байнгын хороо, чуулган дээр бичигдсэн хагас дутуу бичлэгийг авч, манай сэтгүүлчид цацаж байна. Би бол иймэрхүү юмыг тоодоггүй. Хариуцлагатайгаар хэлэхэд би архи дарс огт уудаггүй. Уусан ч найз нөхдийнхөө хүрээнд вино ууна гэхээс хатуу зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Н.Амарзаяа гишүүн надаас юм асуугаад, “ийшээ суучих” гэж урьсан. Ингээд бид хоёр товчхон хэдхэн минут үг солих агшинг сошиалд тавьсан байна. Энэ бол нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлнэ. Хоёрдугаарт, гишүүдийн нэр төрд их халдаж байна. Энэ бичлэг тараасан сэтгүүлч өөрөө залуухан хүн учраас асуудалд хөнгөн хандсан байж мэднэ. Надаас уучлалт гуйна биз. Бид нэгдсэн хуралдаан, байнгын хороон дээр янз бүрийн авир гаргадагүй. Харин ч эмэгтэй гишүүд цайндаа орох завгүй ажиллаж байна. Парламентад сууж байгаа 13 эмэгтэй бол маш хариуцлагатай хүмүүс ” хэмээн ярьсан байна.
Цахим орчинд дийлэнх хэрэглэгч халамцуу гэсэн онош тогтоосноос биш энэ бичлэгийг анх цацахдаа шууд "согтуу байна" гэж тулгаж гарчиглаагүй байжээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ