Жүдо бөхийн УАШТ: Б.Хулан анх удаа аварга болов
Жүдо бөхийн УАШТ-ий хоёр дахь өдрийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Батбаатарын Хулан “Хилчин” спорт клубийн тамирчин Б.Хонгорзулыг ялан аваргын алтан медалийг анх удаагаа хүртлээ. Энэ жингийн хүрэл медалийг “Боржигон” клубийн М.Баяртуул, Жүдогийн академийн А.Бадамгарав нар хүртлээ.
+100 кг-ын жинд 24 бөх барилдсанаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Женко” клубийн бөх Б.Сугаржаргал нар аваргын алтан медалийн төлөө барилдлаа. МУГТ Н.Түвшинбаяр жин өгсөн барилдсан ч туршлага заан энэ жинд анх удаагаа түрүүллээ. Энэ жингийн хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүртжээ.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 16 бөх өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны бөх, Армийн Дэлхийн аварга Г.Алтанбагана “Хилчин” спорт хорооны бөх Б.Бат-Эрдэнэ нар аваргын төлөө барилдлаа. Армийн Дэлхийн аварга Г.Алтанбагана өрсөлдөгчөө 8 секундэд өрсөлдөгчөө цэвэр яллаа. Жүдогийн академийн бөх О.Хангал, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх Э.Мөнхжаргал нар хүрэл медалийн болзол хангажээ.
Эрэгтэйчүүдийн 81-кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар-Орхон аймгийн “Хангарьд” клубийн Н.Дагвасүрэнг ялж, тав дахь удаагаа улсын аварга боллоо. Хүрэл медалийг “Женко” клубийн Б.Гаажаддамба, “Хилчин спорт хорооны Н.Дагвадорж нар хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ