Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ханс Михаэль Вайсс ажиллана

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гүйцэтгэх хорооны 2017 оны анхны хурал 2017 оны 1 дүгээр сарын 14-ний бямба гаригт тус холбооны байранд боллоо.

Тус хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ө.Шижир, гүйцэтгэх хорооны гишүүд болох Б.Батзаяа, Б.Батсайхан, М.Болд, Б.Болдбаатар, Д.Даваасамбуу, Б.Гансүх, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар оролцож, хурлын ирц 90%-тай явагдлаа. Уг хуралаар МХБХ-ны “Ээлжит VI их хурал”-ыг 2017 оны 03 сарын 17-ны баасан гарагт 13:00 цагт хийхээр товоллоо. Тус хуралаар яригдаж шийдэгдсэн гол асуудлуудын нэг нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаэль Вайссыг ажиллуулах болсон явдал байлаа. Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах юм.

Ханс Михаэль Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro) дасгалжуулагч юм. Тэрбээр өмнө нь Филиппин (FIFA Ranking 122 )улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди улсын (Rwanda - FIFA ranking 93) шигшээ багийн ахлах дасгалжуулагч (Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багын ахлах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Дасгалжуулагчы замналдаа гаргасан хамгийн том амжилт нь 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Флиппин улсын шигшээ багийг дасгалжуулан 2013 онд 127-т аваачсан явдал юм.

Мөн МХБХ - ны Эрх зүйн байгууллагууд болох Сахилгын хороо, Ёс зүйн хороон дүрмүүдийг тус тус хэлэлцэн баталлаа. Тэгснээр Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо болон Ёс зүйн хорооны дүрмийн жишигт нийцсэн дүрэмтэй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ