Жүдогийн аваргууд тодорч эхэллээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ-ний аваргууд тодорч эхэллээ.
Хамгийн олон бөх хүч үзэн буй эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Женко” клубын тамирчин Баяраагийн Амартүвшин, Дэлхийн аваргын мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин Дашдаваагийн Амартүвшин нар хүрэл медалийн эзэн боллоо. Аваргын алтан медалийн төлөө “Сүлд” спортын хорооны дасгалжуулагч Шийрэв багшийн шавь Г.Мягмардорж-Ж.Амарболд нар барилдсанаас 20 настай залуу тамирчин Ж.Амарболд Шинэ аваргаар тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ Б.Хорлоодой /Хилчин/ нар аваргын төлөө барилдав. Улсын гурван удаагийн аварга Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө ялсанаар дөрөв дэх алтан медалиа хүртлээ. П.Сосорбарам өрсөлдөгчөө цэвэр даран хүрэл медалийн болзол хангасан бол нөгөө хүрэл медалийг П.Буянхишиг хүртлээ.
66 кг-ын жинд Т.Эрхэмбаяр /Женко/- Г.Хэрлэн /Сүлд/ аваргын төлөө өрсөлдсөнөөс Г.Хэрлэн өрсөлдөгчөө цэвэр яллаа. Хүрэл медалийн болзолыг Д.Алтансүх /Хангарьд/, М.Ганболд /Женко/нар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа ОУХМ А.Цолмон-/Алдар/ нар аваргын алтан медалийн төлөө барилдсанаас Д.Сумъяа даралтаар цэвэр ялан УАШТ-д түрүүллээ. Жин өгсөн барилдсан А.Цолмон мөнгөн медаль хүртсэн байна. Хүрэл медалийн болзолыг Х.Мөнгөнтуяа /Жүдо академи/, Г.Отгонцэцэг нар хангасан байна.
Ч.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ