Жүдо бөхийн УАШТ-ний медалийн төлөөх барилдаанууд эхэллээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийнэрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.
УАШТ-ниймедалийн төлөөх барилдаанууд эхлээд байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Отгонсүрэн-Уртнасан /Хилчин/, Э.Чанцалдулам /Аврагч/-Э.Нүрзэдмаа нар шалгаран үлджээ. УАШТ-д Уртнасан Г.Отгонсүрэнг ялснаар хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж байна. Мөн хүрэл медалийг Аврагч спорт хорооны Э.Чанзалдулам хүртлээ. Алтан медалийн төлөө Дэлхийн аварга М.Уранцэцэг /Хүч/ - Э.Базаррагчаа /Женко/ нар барилдаж М.Уранцэцэг хоёр дахь удаагаа улсын аварга боллоо.
Жүдо бөхийн УАШТ-ий 66 кг-ын жин ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Энэ жингийн шилдгүүд болоx Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, жин өгсөн барилдсан Дэлхийн аварга Г.Болдбаатар нар хасагдсан.
Хамгийн олон бөх хүч үзсэн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Амартүвшин шигшээ наймд залуу бөх Ж.Амарболдод ялагджээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Бат-Эрдэнэ–Шинэцэцэг нар зооны аваргын төлөө барилдсан бөгөөд Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө цэвэр ялсан юм. Харин Хорлоодой /Хилчин/ аваргын төлөө барилдахаар болов.
Мөн 66 кг-ын жинд Т.Эрхэмбаяр Д.Алтансүхийг ялж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанд өнгөрсөн оны Улсын аварга Д.Хадбаатар Риогийн олимпийн наадамд 60 кг-д барилдсан Ц.Цогтбаатартай оноолт таарсан. Улмаар Д.Хадбаатар ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө шалгаран үлджээ.
Ч.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ