Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани ногдол ашгаа тараажээ

Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани хувьцаа эзэмшигчдэдээ 2013 оны ногдол ашгаа тарааж эхэлсэн байна. Тодруулбал, тус компани 2013 онд 62 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. Үүнийхээ 86.9 хувийг хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 1025 төгрөг ногдохоор тогтоосон билээ.

Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн эхээр/2017.01.09/ ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулжээ. Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо одоогоор 1200 орчимд хүрээд байгаа аж. “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид харилцдаг үнэт цаасныкомпаниараа дамжуулан ногдол ашгийн мөнгөө банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой юм байна. “Тавантолгой” компани 52.6 сая нэгж хувьцаатай агаад зах зээлийн үнэлгээ нь 139.5 тэрбум төгрөгт хүрчээ. Тус компани коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөлттөй байсан 2010-2013 онуудад тогтмол байдлаар ногдол ашиг тараадаг байсан билээ.

Харин Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс -Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ өдийг хүртэл бодитоор тогтоогүй байгаа юм. Түүнчлэн Тавантолгойг Хятадын Шинхуа, Японы Сүмитомм, МонголынЭнержи-Ресурс компаниудынхамтрасан консерциум эдийн засгийн эргэлтэд оруулахаар яригдаж буй энэ үед иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааг хэрхэх эсэх нь мөн л тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ