ОУХМ О.Батхүү зодог тайллаа

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр ОУХМ О.Батхүү зодог тайлав. Тэрбээр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр зодог тайлж дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа гэдгээ ийнхүү албан ёсоор зарласан юм.

О.Батхүү нь 1996 оноос Д.Батмөнх багшийн шавь болж боксын спортод хөл тавьсан. Ийнхүү 34 настайдаа 21 жил спортод зүтгэсэн замналаа дуусгав. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.

Түүний амжилтууд:

  • 2001 Чехийн Гран при хүрэл медаль

  • 2003 Куба CORDOVA CARDIN олон улсын тэмцээний хүрэл

  • 2004 Химийн цом ОУ-ын тэмцээний хүрэл

  • 2004 Афин-2004 Олимпийн эрхийн тэмцээн хүрэл

  • 2005 Вьетнамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

  • 2005 Чехийн Гранпри ОУ-ын тэмцээний хүрэл

  • 2005 Хойд Солонгос Пхеняьян цом ОУ-ын тэмцээн хүрэл

  • 2015 Kазахстаны ОУ-ын тэмцээний тусгай шагнал

  • 2015 улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө

  • 2015 Монгол туургатны ОУ-ын тэмцээний аварга

  • 2016 МБАТ 14-р их наадмын мөнгө, 2016 China OPEN ОУ-ын тэмцээний хүрэл медалиуд хүртсэн.

2017 оны боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар тамирчны замналаа отголж, дасгалжуулагчаар ажиллах болсоноо зарлалаа.

Гэрэл зургийг MPA.mnГэрэл зургийг MPA.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ