Махлаг модель Эшли Грэм “Additional Elle” том размерын дотуур хувцасны коллекцио танилцуулав
Загварын тайз, сурталчилгааны хуудсан дээр гоолиг туранхай бүсгүйчүүд байх ёстой гэх үзлийг халж сүүлийн үед plus size буюу махлаг моделиуд хүч түрэн гарч ирсэн билээ.
Эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхныг “мах шөлтэй” биеийн цаанаас ч харуулж чаддаг загвар өмсөгч Эшли Грэм анхлан том размерын эмэгтэй хувцасны Lane Bryant сүлжээ дэлгүүрийн дотуур хувцасны модель гэдгээрээ алдаршжээ.
Тэрбээр“Additional Elle” хэмээхтом размерын эмэгтэй бэлэн хувцасны сүлжээ дэлгүүртэй хамтран өөрийн нэрийн дотуур хувцасны коллекцийг гаргасан байна.
Тус коллекцины зураг авалтандЭшли өөрөө орсон нь олны анхаарлыг илүүтэй татжээ. Тарган махлаг л бол эмэгтэй хүний тооноос хасагдаж, нэвсгэр хар бараан хувцасны ард нуугддаг цаг өнгөрчээ. Махлаг бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй байх, нийгмийн харилцаандсанаа зовох зүйлгүй оролцоход хувцаслалт гадаад төрх багагүй нөлөөлдөг. Гадна төдийгүй дотооддоо ч өөртөө анхаарал тавихыг хүссэн бүсгүйчүүдэд зориулсан уг коллекцийн дотуур хувцас 30 доллараас эхлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ