УИХ-ын гишүүн С.Жавхлангийн уран бүтээлийн ажил шүүмжлэлд өртөв
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан уран бүтээлээсээ хөндийрөөгүй гэдгээ харуулж, ээлжит уран бүтээлээ гаргажээ. Тэрээр улс төрийн тогоонд орсон нь олон талын байр суурийг дагуулдаг. Парламентын танхимд эх оронч үзлээ байнга илэрхийлж, бусаддаа зааж сургадаг түүний хувьд улс төр, нийгмийн хэмжээнд тулгамдсан асуудлыг уран бүтээлээрээ дамжуулан олон нийтдээ ч хүргэсээр байна.
Энэ удаад “Ээ халаг” нэртэй дууны шүлгийг бичсэн бөгөөд утааны эсрэг агуулгатай энэхүү шүлэгт Б.Магсаржав ая хийн, дуучин Ж.Энхбаяр дуулжээ. Гэвч зарим хүмүүс түүнд шүүмжлэлтэй хандаж буй бололтой. Тухайлбал, хэрэггүй юм хийж хайран цаг заваа үрж суухаар улс оронд хийх өөр зүйл маш их байна гэлцэж байна.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ