Г.Занданшатар О.Баасанхүүгээс халдвар авав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Улаанбаатар хотын утааны асуудлыг яах вэ. Ц.Нямдорж дарга хауст амьдардаг болохоор мэдэхгүй байж магадгүй. Утааны асуудал хүнд байна” гэхэд нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “О.Баасанхүү хэлэлцэж байгаа асуудлаас өөр юм яриад байна. Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна” гэдгийг сануулжээ.
Гэтэл мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл асуусан тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Г.Занданшатар гишүүн хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл яриад байх юм. Зэрэгцээд суужбайгаа О.Баасанхүүгийн халдварыг авсан байна” гэв.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ