Цэцэ: Gee ахтай хэзээ эвлэрэхээ, ер нь эвлэрэх эсэхээ мэдэхгүй байна
#000000;">Сүүлийн үед “Хоёр гүүрний цаана” хэмээх инээдмийн киноны нинжин сэтгэлт залуугийн дүрээр үзэгчдийг уяраагаад байгаа Цэцэ киноныхоо дууг рэппэр бүсгүй NMN-тай хамтран дуулжээ.
#000000; font-size: 14px;">Шавилхан биетэй, хэгжүүхэн үглээтэй Н.Цэцэнбилэгийг Америкийн Небраска мужийн интерьер дизайнер мэргэжил эзэмшсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.#000000;">Харин хэзээний л таагүй харьцаатай байсан Gee, Цэцэ хоёр өдөр нэг хоногийн зайтай нэгнээ диссэлж байсан түүхтэй. Америкаас ирээд Gee-тэй Люмино хамтлагийн тоглолтын үеэр тааралдсан тухайгаа Цэцэ:
#000000;">-Ёжтой мэндэлсэн намайг Gee ах “Яаснаа мэдэхгүй байна уу” гээд өндрийг ч хэлэх үү хүзүүн дээрээс базаад авав. Люминогийн ах нар ирж салгасан. Тэр үед олон хүн байгаагүй бол зодуулах байсан. Хэзээ эвлэрэхээ, ер нь эвлэрэх эсэхээ хэлж мэдэхгүй байна хэмээн ярилаа.
#000000;">Зарим хэвлэл мэдээлэлд Цэцэг саяар дуулдаг гэснийг тэрбээр үгүйсгээгүй бөгөөд харин хаана, ямар газар урьснаас шалтгаалан үнээ хэлдэг гэнэ.
#000000;">Тэрээр дуулахаас гадна “Smoke” хэмээх брэнд хувцасны дэлгүүрийг найзуудтайгаа хамтран ажиллуулж нэмэлт орлого олдог байна.
#000000; font-size: 14px;">Дашрамд дурдахад Цэцэ #000000; font-size: 14px;">15-тайдаа “Нарлаг” зуслан дээр танилцсан охинтойгоо амьдрал зохиож #000000; font-size: 14px;">үрийн зулай үнэрлэсэн юм. Гэргий нь газрын тосны менежментийн ажил хийдэг бөгөөд одоогоор хоёр ой найман сартай хүүгээ харан гэртээ суугаа аж.
#000000; font-size: 14px;">
#000000; font-size: 14px;">
СЭТГЭГДЭЛ БИЧИХ