Хөтлөгч Г.Анхаа MCS-ийн хүргэн болсон уу

Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхаа эхнэртэй болж байгаа сурагтай. Тодруулбал, түүнийг MCS группийн Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэсэн гэлцэж байна. Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор.

Залуу хосууд нэг гэрт орж, "Будда Виста" хороололд шинэ байранд төвхнөн шинэ тавилгаа цуглуулж байгаа сурагтай. Бүсгүйг хүмүүс бие давхар уу гэлцэх болсон аж. Хэрэв тийм бол Анхаагийн хувьд МСS-ийн хүргэнд нэр дэвших бус аль хэдийнэ орон зайгаа бий болгосон гэсэн үг.

Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн шинэ найз бүсгүй өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьсан гэгдэж байсан ч сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэнэ. Энэ бол хоёр жилийн өмнөх явдал. Харин Анхаагийн хувьд "Никитон" хамтлагийн "Үүлэн Үст" дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Б.Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан юм.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ