Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр зодог тайллаа
Буудлага спортын шилдэг тамирчдын нэг Доржсүрэнгийн МӨНХБАЯР зодог тайлахаар болжээ. Тэрээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудастаа мэдэгдэж, удахгүй тайлбар хийхээр болсон байна.
Энэ жил 47 настай Д.Мөнхбаяр “Барселон 1992”, “Бээжин 2008” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой аварга цолыг хүртэж байсан бөгөөд буудлагын спортын бүхий л тэмцээнээс медаль хүртсэн шилдэг тамирчдын нэг.
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр “Барселон 1992” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын анхны олимпийн медальтан эмэгтэй тамирчин болж байсан юм. Тэрбээр “Сидней 2000” олимпийн наадмын дараа иргэншлээ сольж, Германы нэр дээрээс тэмцээн уралдаанд орох болсон.
Ийнхүү сүүлийн жилүүдэд Герман улсад суурьшиж, тус улсын нэр дээр олон тэмцээн уралдаанд оролцсон Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр зодог тайллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ