Өнөөдөр НӨАТ-ын энэ оны сүүлчийн тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол маргааш явагдана. Өнөөдөр 19:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах сугалааны тохирол энэ оны хувьд сүүлчийн тохирол юм.

Энэ удаагийн сугалаанд 11 дүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримт хамрагдах юм. Ингэхдээ баримтуудаа сугалааны тохирол явагдахаас нэг өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ