"Алтан бөмбөг"-ийн эзэд

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн З.Баттулга, “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Арвис” клубийн Л.Банзрагч, “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Хангарьд” клубийн О.Мижиддорж, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клубийн А.Алтантуяа, “Ганган гоол”-ын шагналыг “Хоромхон” клубийн хамгаалагч Д.Төрбатын гоол авсан.

Харин олон нийтийн болон эрх бүхий 54 хүний саналаар бус МХБХ-ны техникийн хэлтсийн мэргэжилтэнүүдийн шийдвэрээр тодруулсан “шилдэг шүүгч”-ийн шагналыг МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлантөгс хүртсэн юм. Мөн МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-аа орон нутгийн шилдэг холбоо болсон Дорнод Аймгийн Хөлбөмбөгийн Холбоонд гардуулсан бол “Хүндэт Алтан бөмбөг” шагналыг өдгөө 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Хангарьд клубт олгожээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ