Их мастер Д.Эрдэнэбилэг өнгөлж байна
Чансаа өндөр 14 шилдэг тамирчны дунд зохиогдож буй оны шилдэг даамчныг шалгаруулах шигшээ тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн тойргийн журмаар явагдах бөгөөд эзэлсэн байрнаасаа шалтгаалж оролцогчид 40-400 мянган төгрөгийн шагнал хүртэх юм.
Дөрвөн тавилын дараах байдлаар Монгол Улсын 12 удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг 6 оноотой тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, Г.Гэрэлболд, Б.Мөнхжин, Ц.Отгонбилэг нар 5 оноотой түүний араас нэхэж явна. “Алдар” спорт хороон дээр явагдах тус тэмцээн энэ ням гаригт өндөрлөнө.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ