Гишүүдийг хэн дарамтлав
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн А.Сүхбат нэгэн ноцтой мэдээлэл хийв. Тэрээр “Хуулийг яаж батлаад байгаа юм бэ. Хэн нэгэн нөхөр гаднаас санхүүжилт авчихдаг. Тэгээд сошиал ертөнцөөр энийг явуулахгүй бол болохгүй гэдэг мессежийг өгч байна. "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ хэвээр нь батлахгүй бол..." гэдэг заналхийлэл надад ирсэн. Бүх гишүүнд ирж байна. Надад энэ хуулийг хэвээр нь батлахгүй бол 2020 оны сонголтоороо таныг гаргахгүй гэдэг дарамт ирсэн” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн А.Сүхбатыг болон гишүүдийг хэн дарамтлав.
Харин энэ бүхний хариуд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Бидэнд энэ хуулийг батлахдаа хүний эрхийг бодолцоорой гэсэн мессеж ирж байгаа" гэдэг хариултыг өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ