Месси афган хүүтэй уулзжээ
Талибанчуудын хяналтад орших Афганистаны хөдөө нутагт амьдардаг таван настай Муртаза Ахмади хүү өнгөрсөн хугацаанд интернэтийн од болсон билээ.
Мессигийн өмсгөлийг гялгар уутаар орлуулан хийж өмссөн хүү интернэтэд шуугиан тарьж, хүүг хаана амьдардаг, хэн болохыг нь мэдэхийг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байсан юм. Хүүгийн ах 15 настай Хомаюун дүүдээ гялгар уутаар өмсгөл хийж өгчээ.
Уг мэдээллийн дараа Месси бяцхан фэндээ өөрийнхөө гарын үсэгтэй өмсгөлөө явуулсан билээ. Тэгвэл афган хүү өчигдөр хайртай тамирчинтайгаа уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Катарын нийслэл Доха хотноо 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм. Дэлхийн аваргын нээлтэд Месси, афган хүүтэй хамт оролцохоор болсон талаар зохион байгуулагчид мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ