Жүжигчин А.Ганчимэгийн экс ”шинэхэн” хайртыгаа танилцуулав
МҮОНРТ-ын бүтээл “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрийг бүтээж олонд танигдсан А. Ганчимэг босго өндөр гэгддэг Драмын театраас ажлын гараагаа эхлэж байсан цаг саяхан. 3 жил театртаа ажилласны эцэст хуурай эгч, дүүс гэгддэг МУГЖУ.Уранчимэг, алаг нүдэн Ганцэцэг, хөөрхөн Ганчимэг 3 нийлэн “Хувьсал” продакшны зүг сэтгэл шулуудсан гэдэг. Өрх тусгаарласан жүжигчид тэр даруйдаадэлгэцийн бүтээл рүү ханцуй шамлан орсон бөгөөд“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киногоор өөрсдийнхөө чадварыг гайхуулаад авсан удаатай.Кинотой зэрэгцэн нэгэн сайхан мэдээ чих дэлсэх болсон нь Гануух кинон дээрээ хамтран тоглосонБ.Энхтүвшинтэй хайр сэтгэлийн холбоотой гэдгээ дуулгасан. Урлагийн залуу хосууд удалгүй охиноо өлгийдөн авсан ч , тусдаа амьдарч байгаа гэх шуум хэвлэлийн хуудаснаа тархах болов.
Гэсэн ч аль аль нь энэ талаар өдий хүртэл нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгч байгаагүй. Залуу хосыг эргэн нийлэх байхаа гэсэн хүлээлт өдий хүртэл байсан ч жүжигчин Энхүүш Сара хэмээх мэргэжил нэгт бүсгүйтэй үерхэж байгаа гэдгээ зарласнаар энэ хүлээлт дуусгавар болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ