Нэг сэтгүүлч дэлхийн 500 баячуудыг судалж үзээд сонирхолтой дүгнэлт хийжээ

80 жилийн өмнө Наполеон Хилл АНУ-ын хамгийн баян 500 эрчүүдийг судалж, тэдний хувь заяаг харьцуулж үзжээ. Тэрээр судалгааныхаа үр дүнг “Бод, Баяж” нэртэй номондоо оруулж, баяжихад баримтлах үндсэн зарчмуудыг тодорхойлсон байна.

Баяжих 13 зарчмын 10-т “Хайрын эрч хүчийг бүтээлч чанарт хөрвүүл” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хайр сэтгэл нь амжилтын суурь гэдгийг хэлжээ.

Хилл бичихдээ: “Хүмүүний мэдрэмжүүдээс хамгийн хүчтэй нь хайр сэтгэл юм. Чин сэтгэлээсээ хайрлаж чадах сэтгэл зүрх, дэргэд нь түүнийг дэмждэг түшиг тулгуур болсон эмэгтэй байхад эр хүн амжилтад хүрч чаддаг” гэжээ.

Түүний энэ дүгнэлт 80 жил өнгөрсөн ч хуучирсангүй. Өнөөдөр ч гэсэн ийм үгийг тэрбумтан эмэгтэйчүүдийн амнаас сонсож болно. “Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол миний нөхөр юм” гэж Facebook компанийн гүйцэтгэх захирал эмэгтэй Шерил Сэндберг хэлж байна.

Сэнт Луис дахь Вашингтоны Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өөрийг нь ойлгож, дэмждэг хань ижилтэй ажилтнуудын албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх магадлал нь бусад ажилтнуудаас 50 хувиар өндөр байдаг гэсэн дүгнэлт хийжээ.

Шалтгаан нь тодорхой юм. Ойлгож, дэмждэг эхнэр, нөхөртэй хүмүүс гэр орондоо хэрүүл маргаангүй, тайван амгалан байдаг тул ажилдаа илүү ихээр төвлөрч чаддаг байна.

Напелеон Хилл анх зөвхөн эрчүүдийг сонгож судалсан боловч тэрээр санаандгүй маш чухал дүгнэлтийг хийжээ. Гэр бүлийн эерэг уур амьсгал, эхнэр нөхрийн харилцан ойлголцол, бие биеэ дэмжиж "ар талыг нь баттай хамгаалдаг" харилцаа нь баяжихын үндэс суурь болдог байна. 80 гаруй жил өнгөрсөн ч энэ дүгнэлт огтхон ч хуучирсангүй шинэлэг, цаг үеэ олсон хэвээр л байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ