Монгол HD-н захирал Номин "Авьяаслаг Монголчууд" шоугаа ингэж өмөөрчээ
“Авьяаслаг Монголчууд” шоу төсөл удаах жилдээ амжилттай хэрэгжиж буй. Гэхдээ энэ жилийн хувьд “Алтан баззер” хүртсэн хүмүүс нь шүүгчдийнхээ чансааг тодорхойллоо, оролцогчдыг өрөвдөж хайрлах үүднээс л “Алтан баззер” дарж тэнцүүлж байна гэх зэргээр нилээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэлтус шоуны шилдэг наймд шалгаран үлдсэн П.Баярмагнайн тухай “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн “Авьяаслаг Монголчууд шоунд Ардын нам ялав” гарчигтай нийтлэлд Монгол HD телевизийн захирал Ч.Номин дараах байдлаар дургүйцлээ илэрхийлжээ. Тэрбээр: “Муухай улс төртэйгөө бүх юмыг холбох гээд үзчих юм. Олон хүн хөлс хүчээ шавхан байж хийсэн уран бүтээлчдийн ажил үйлсийг хурууны үзүүрээр төдий амархан харлуулах юмаа. Харамсалтай” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ