“Forbes” сэтгүүл 2016 оны хамгийн өндөр цалинтай реалити-шоуны ододыг нэрлэв
Ким Кардашьян болон түүний гэр бүлийн бусад гишүүний нэр өдөр тутмын мэдээгээр байнга шахуу гарч байдаг. Харин өнөөдөр “Forbes” сэтгүүл Кардашьяныхны тухай ч бичихээр шийджээ. Тус сэтгүүлийн сурвалжлагчид шувтарч байгаа оны дүнг гаргахдаа,орчин үеийн телевизийн одод, тухайлбал янз бүрийн реалити-шоунд оролцогчдын олдог орлогын тооцоог гаргасан байна. Ким Кардашьяны нэр эхэнд бичигджээ.
Сэтгүүлд бичсэнээр, Канье Уэстийн гэргий 2015 оны зургаадугаар сараас 2016 оны зургаадугаар сард банкны дансан дахь мөнгөө 51 сая доллараар зузаалжээ. Кардашьяныхны бага нь болох Кайли Женнер өнгөрсөн жил 18 сая долларын орлого олсон байна.Кенделл Женнер загварын бизнесээр17 сая доллар олжээ. Өнгөрсөн жил 15 сая долларын орлоготой ажилласан Хлоя Кардашьян дөрөвт бичигдсэн байна. Харинод эгч, дүү нарыг бодвол, янз бүрийн бүтээгдэхүүний рекламд бараг оролцдоггүй Кортни 10 сая доллараар тавд оржээ.Тийнхүү Кардашьян-Женнерийн нийт орлого 122,5 сая доллар болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ