Жолигийн дараагийн сонголт олны анхаарлыг татав
Холливудын болон барууны хэвлэлд Брэт Питтээс салсан Анжелина Жоли хуучиндурсамжаа сэргээхээр шийдсэн. Тэр дундаа дахин эрэгтэй хүнтэй холбогдохгүй, ижил хүйстнээ сонгох болсон тухай мэдээлэх болжээ.Учир нь Жоли өмнө нь ижил хүйстнээ илүүтэй сонирхдог, загвар өмсөгч, жүжигчин бүсгүйчүүдтэй урт хугацаанд харилцаатай байсан гэдэг.
Хожим Брэд Питтэй гэр бүл болсны дараа түүнтэй дотно харилцаатай байсан бүсгүй ил гарч ярилцлага өгснөөр ижил хүйстнээ сонирхдог байсан нь батлагдсан юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Жоли Женни Шимицү гэхзагвар өмсөгч бүсгүйтэй харилцаагаа эргээд сэргээж магадгүй байгаа гэх. Өдгөө 49 настай Женнитэй 1990-ээд оноос дотно харилцаатай байсан гэнэ. Мөн хамт кинонд тоглож байсан гээд тэдний тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Энэхүү мэдээллийн дараа Брэд Питт ярилцлагаөгөхдөө “Жолигоос салаад маш гунигтай байх болсон. Одоо миний бодож байгаа гол зүйл бол хүүхдүүд минь сайн сайхан байгаасай” гэжээ.
Г.Санчир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ