Газрын дуудлага худалдаанд зориулсан нээлттэй өдөрлөг болно
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна. Дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөгийг Нийслэлийн Газрын албанаасзохион байгуулах гэж байна.
Нээлттэй өдөрлөг 2016 оны 11.23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулах тул та бүхэн хүрэлцэн ирж өөрийн хүссэн мэдээллээ авна уу гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ