Энэтхэгийн банкууд хөлд дарагджээ
Энэтхэгийн Засгийн газар 500 болон 1000 рупигийн мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасч байгаагаа гэнэт мэдэгдсэнтэй холбоотойгоор тус улсын банкууд эдгээр бүхэл мөнгөн дэвсгэртийг солиулах гэсэн хүмүүсийн хөлд дарагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Энэтхэгийн Засгийн газар мэдэгдэхдээ “500 болон 1000 рупигийн мөнгөн дэвсгэртийг маргаашнаас эхлэн гүйлгээнээс хасна” гэсэн юм. Хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглаж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авч байна гэж тайлбарлаад, гүйлгээнээс хассан мөнгөн дэвсгэртүүдийг шинээр хэвлэсэн дэвсгэртээр солиулахын тулд банкинд очихыг хүмүүст зөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын банкууд ажилласан байна. Мөнгөн дэвсгэртүүдийг солиулж, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн хүмүүсийн урт дараалал үүссэн байв.
Зарим банкин дээр эмх замбараагүй байдал үүсч, уурлаж бухимдсан үйлчлүүлэгчид цонх хагалж, банкны теллерүүдтэй хэрэлдэж байжээ.
Нийслэл Шинэ Дели хотын банкны гадна дугаарлан зогсч байсан нэгэн эрэгтэй “олон нийтэд маш их хүндрэл учруулж байна. Би я энэ мөнгөн дэвсгэртүүдийг солиулах гэж бүхэл өдөржингөө ажлаан таслан зогсч байгаагаа ойлгохгүй байна!” гэж ярив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ