Улс төрөөр яахав дээ, барилдаад л явж байсан нь дээр
УИХ-н гишүүн асан Г.Уянгын байгуулсан “Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам”-аас үнэмлэхээ авсан даруйдаа УИХ-н сонгуульд нэр дэвшсэн МУГТ Х.Цагаанбаатарын намаас нь итгэл хүлээлгэсэн сунгаа нэг их хол явалгүйгээр дууссан. Улс төрийн карьер өөрт нь зохихгүй гэдийг тэр өөрөө ч ойлгосон биз.
Спортын амжилтаараа эх орныхоо нэрийг гаргаж яваа түүний гэр бүлийн хүн болох О.Гүндэгмаа нь олон ч жил буудлагын спортын төрөлд амжилт үзүүлэн улсынхаа нэрийг талхалсан. Өдгөө олон сайхан хүүхдийн эцэг, эх болж амьдарч буй хоёр хөдөлмөрийн баатрууд минь Улс төрийн карьер хөөж, мэдлэг дулимаг зүйлдээ мэргэжлийнхээ нэр хүндийг ашиглан зүтгэж байснаас чаддаг зүйлээ хийгээд явж байвал барав шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ